Monday, November 12, 2007

Нутгийн єєрєє удирдах байгууллагын їйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдїїлэх нь


II БҮЛЭГ. НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИРГЭДИЙН ОРОЛЦООНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТҮҮНИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМУУД

(нийслэлийн Чингэлтэй дүүргийн жишээн дээр )

1.Сэдвийн хүрээнд хийх судлагааны ажлын арга зүйн үндэслэл

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь нэг талаас төрийн удирлагыг хэрэгжүүлэгч нөгөө талаас ард түмнийг төртөй холбох гүүр болж байдгаараа анхан шатны нэгж болдог. Нутгийн өөрөө удирдах байгууллагад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ингэхийн тулд иргэдтэйгээ хамтран ажиллах шинэ хэлбэрт шилжих нь өнөөгийн маш чухал зорилт болоод байна. Иимээс би энэ сэдвийг сонгон авч судлахаар шийдсэн юм. НӨУБ гэж ямар байгууллага болох талаархи онолын хандлага, чиглэлүүдийг бататгаж,түүний үйл ажиллагаанд оролцож байгаа иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар судалгаа шинжилгээ хийж , үр дүнг боловсруулахыг зорьсон юм. Төслийн судлагааны үндсэн сэдвийн агуулгыг бүрэн хамрахын тулд баримт бичиг судлах болон асуулгын судалгааны аргуудыг дараах үе шатуудаар ашиглалаа.

Баримт бичиг судлах аргаар явуулах судалгаа

Судалгааны энэ үе шатын зорилго нь: Нийслэлийн чингэлтэй дүүргийн ИТХ, хорооны ИНХ-н үйл ажиллагаа, түүний өнөөгийн байдал, ажлын гүйцэтгэл болон өөрийн чиг үүргээ биелүүлж байгааг, Хурлын бүрэн эрхийн хугацаанд төлөөлөгчид мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлж байгаа, дүүргийн ИТХ болон хорооны ИНХын хоорондын ажлын уялдаа холбоо, иргэдийн оролцооны байдалд баримт мэдээллийг цуглуулан дүн шинжилгээ хийхэд оршино.

Уг зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн.

  • Дүүргийн ИТХ-н үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтыг судлах
  • Дүүргийн ИТХ-н чиг үүргийн хэрэгжилтийг тодорхойлох
  • Дүүргийн ИТХ-н тайланг судлах
  • Хорооны ИНХ-н үйл ажиллагаанд иргэдийн оролцоонд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлүүдийг илрүүлэх

Судалгааны объект: Монгол Улсын нутгийн удирдлагын тогтолцоо, Нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч анхан шатны нэгж Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал болон хорооны Иргэд нийтийн Хурал, хорооны иргэдийг хамрах

Судалгаа явуулах аргачлал: Энэхүү судалгааны зорилгод хүрэхийн тулд судалгааг 6 хэсэгтэйгээр, дараах зарчмыг баримтлан явуулна. Үүнд:

  • Судалгааны объект тус бүрээр судалгааны ажлын чиглэлийн дагуу мэдээлэл цуглуулах
  • Баримт бичигт боловсруулалт хийх
  • Дүүргийн ИТХ,хорооны ИНХ-ын бүтэц, зохион байгуулалтын тогтолцоог судлах
  • Чингэлтэй дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллага нь үндсэн чиг үүргээ хэрхэн биелүүлж байгаа болон түүний гүйцэтгэлийн тайланд дүн шинжилгээ хийх
  • Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн 1-19-р хорооны иргэдийн оролцооны байдлыг судлах
  • Судалгааны үр дүнг бүлэглэн нэгтгэх аргаар боловсруулалт хийх, дүгнэлт гаргах

Судалгааны хамрах хүрээ:

Төлөөллийн ардчиллын хэлбэр Чингэлтэй дүүргийн ИТХ

Шууд ардчиллын хэлбэр ЧД-н хорооны ЗД

Шууд ардчиллын хэлбэр ЧД-н хорооны ИНХ

ЧД-н нутаг дэвсгэрт оршин суугч 1-19-р хорооны иргэд

3. Асуулгын аргаар явуулах судалгаа

Судалгааны энэ үе шатын зорилго нь: Өмнөх судалгаанаас гарсан үр дүнг асуулгын аргаар нарийвчлан судлахад оршино. Чингэлтэй дүүргийн ИТХ болон ИНХ-аас явуулж буй үйл ажиллагааны талаар зөвхөн тэндээс гаргаж буй баримт бичигт үндэслэн судлах нь НӨУБ-ийн үйл ажиллагаанд иргэдийн оролцооны байдлыг бүрэн дүүрэн судлаж гаргаж ирнэ гэдэг нь хангалттгүй юм.

НӨУБ-ын үйл ажиллагаан дах иргэдийн оролцоог илүү бодитойгоор судлахын тулд анхдагч судалгааны аргын нэг асуулгын аргыг хэрэглэх шаардлага гарсан.

Судалгааны объект: Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн ИТХ болон хорооны ЗД, ИНХ, 1-19 дүгээр хорооны иргэд

Судалгаа явуулах аргачлал: Энэ хэсгийн судалгааг аль болох өргөн хүрээнд хийхийг зорьж, хаалттай асуулгын аргыг ашигласан. Асуулга нь иргэдээс НӨУБ-ын үйл ажиллагааг хэрхэн үнэлдэг, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй байгааг тодруулж судлахаар боловсруулагдсан байгаа. (Асуулгын хуудсыг Хавсралт №1-ээс үзнэ үү)

4.Судалгааны гипотез буюу урьдчилсан таамаглал

НӨУБ нь төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч анхан шатны нэгж, нөгөө талаас төр, иргэн хоёрын хоорондын гүүр учраас НӨУБ-ын үйл ажиллагаанд иргэдийн оролцоо идэвхтэй байх шаардлагатай нь харагдаж байна. Тийм ч учраас төр, НӨУБ- ууд нь ард түмэндээ нээлттэй, үйл ажиллагаа нь ил тод, ард түмнийхээ санаа бодол ,хүсэл эрмэлзлэлийг өөрийн үйл ажиллагаа, шийдвэртээ тусгаж байх ёстой.

Үүнийг төрийн байгууллагын бүтэц дэхь НӨУБ гүйцэтгэж байдаг.НӨУБ-с хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлж байгаа бодлогыг ард иргэд хэрхэн хүлээж авч байгаа, тэдний зүгээс гарч болзошгүй сөрөг үр дагварын талаар удирдлагадаа мэдээлж байх, ард иргэдийн хүсэн хүлээж байгаа зүйл, санаа бодол, хүсэл зоригийг хүлээн авч, түүнийг урьдчилан тандан мэдэж төрийн шийдвэрүүдэд тусгаж байх, тэдний төлөөлөгч гэдэг үүргээ биелүүлж байх ёстой.Монгол Улсын нутгийн удирдлагын бүтэцэд байдаг нутгийн захиргаа, нутгийн өөрийн удирдлагад ажилдаг төлөөлөгчид нь жинхэнэ утгаараа НӨУБ болж чадаагүй байгаа учир тэндээс гарч байгаа тогтоол шийдвэрүүд зөвхөн цаасан дээр хэрэгжиж байна, зарим иргэд түүний учрыг ч ойлгодоггүй болохоор төрийн ихэнх шийдвэр олон нийтийн дэмжлэг авдаггүй,иймд засгийн газраас нээлттэй засаглалыг хөгжүүлэх, засаглалын ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, засаглалын ажиллагааг түргэн шуурхай болгох, төрийн байгууллагын бүтэцэд жинхэнэ утгаар нь НӨУБ-г бий болгох нь зайлшгүй шаардлагтай гэсэн урьдчилсан таамаглал буюу судалгааны гипотез дэвшүүлж үүнийг батлах эсвэл үгүйсгэх судалгааг явуулж үр дүнд хүрэхийг зорилоо.

2.1 Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд
иргэдийн оролцооны өнөөгийн байдал

Судлагааны зорилт : Сэдвийн хүрээний судлагааны зорилгод хүрэхийн тулд уг судлагаанд дараах үндсэн чиглэлээр зорилт тавьж ажиллав. Үүнд:

  • Дүүргийн ИТХ, хорооны ЗД, ИНХ-н үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтыг судлах
  • Дүүргийн ИТХ, хорооны ЗД, ИНХ-н чиг үүргийн хэрэгжилтийг тодорхойлох
  • Хорооны ИНХ-н үйл ажиллагаанд иргэдийн оролцоонд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлүүдийг илрүүлэх

Хамарсан хүрээ: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ, хорооны ЗД,

ИНХ, 1-19 хорооны нутаг дэвсгэрийн иргэд

2.1.1 Баримт бичгийн судалгаа

Чингэлтэй дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт

Чингэлтэй дүүргийн ИТХ-н үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт: Монгол Улсын Их Хурлын 1992 оны 08-р сарын 18 өдрийн 18 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Сүхбаатарын районыг Сүхбаатар, Чингэлтэй гэсэн хоёр дүүрэг болгожээ..18 хорооноос ИНХ-с сонгогдсон 95 төлөөлөгч 1992 оны 9-р сарын 19 нд хуран чуулж ,Чингэлтэй дүүргийн өөрөө удирдах байгууллага болох ИТХ-г байгуулжээ.Хурлын чөлөө цагт Тэргүүлэгчдийн дарга, нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийн даргаа оролцуулан 7 тэргүүлэгч гишүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байжээ.Монгол Улсын хэмжээнд 1992 оноос хойш орон нутгийн сонгууль нийт 5 удаа зохион байгуулагджээ.1996 оноос эхлэн дүүргийн ИТХ 4 жилийн хугацаагаар зохион байгуулагдаж 18 хорооноос 35 төлөөлөгч сонгогдон тус тус бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлж байжээ.

.Одоо Чингэлтэй дүүргийн 35 төлөөлөгч сонгогдсоны 33 нь МАХН-ын гишүүн, 2 төлөөлөгч нь Эх-орон ардчилсан эвслээс сонгогдсон төлөөлөгчид бүрэн эрхийнхээ хугацааг хэрэгжүүлж байна.Хурлын чөлөө цагт Тэргүүлэгчид үйл ажиллагаагаа явуулж байна. Дүүргийн ИТХ-н хуралдаан жилд 2 удаа хуралддаг.Үндсэн Хуулийн 59.2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөөт цагт түүний Тэргүүлэгчид мөн”. гэж заасан байдаг.ИТХ-н зохион байгуулалалтыг доор үзүүлэв.

ИТХ-ын Хуралдаан

ИТХ-дахь

Намын бїлэг

ИТХ-дахь

Эвслийн бїлэг

Хурлын дарга

ИТХ-ын Тэргїїлэгчид

Ажлын хороо

Ажлын хороо

Ажлын хороо

Дэд хороо

Дэд хороо

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид нь “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагтай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх үндсэн зарчим баримтлана” гэсэн хуулийн заалтыг баримтлан ажиллах ёстой. ИТХ-н тогтоол нь хэрэгжих боломжтой амьдралд ойр байвал хэрэгтэй.Нутгийн удирдлагын тогтолцооны хоёр тал болох Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хоёр нь хариуцах ажил үүрэг, эдлэх эрх мэдэл,хүлээх хариуцлагаараа зааг ялгаатай ч эрх ашиг нь нэг юм.Өөрөөр хэлбэл Хурал, Засаг даргын ажиллах объект болох хүн ам, нутаг дэвсгэр нь нэг, зорилго, чиглэл нь нэг юм.

Хороо нь : Хорооны Засаг дарга, Хорооны ИНХ-н дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хорооны хэсгийн ахлагч, ахмадын зөвлөл, олон нийтийн байцаагч гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Хорооны ЗД нь шууд ардчиллын хэлбэрээр сонгогдож түүнийг дүүргийн ЗД баталдаг байна. Үүнийг Үндсэн хуулийн 62.2-т “ Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум дүүрэг, баг,хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харъалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харъалах сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилно” гэж заасан байдаг. Хорооны ЗД нь Үндсэн Хуулийн 59.1-т заасан” Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэсэн заалтыг баримтлан тухайн нутаг дэвсгэрийнхээ нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх ёстой .Хорооны Засаг дарга нь хүн амын эрүүл мэнд,боловсрол сургууль завсардсан хүүхдийг хүүхдийг сургалтанд хамруулах,шаардлагтай иргэдийг халамжийн үйлчилгээнд хамруулах гэх мэтчилэн олон асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхээр дээш нь уламжлан ажилдаг.Хорооны Засаг дарга нь өөрийн удирдлагад байгаа хүмүүстэйгээ хамтран иргэдтэйгээ ойр ажиллаж, тэдний амьдрал ахуйд шаардлагтай ямар зүйл байгааг тодруулан дүүрэгт уламжлах, дүүргээс мэргэжлийн арга зүйн туслалцаа авч хамтран санаачлагтай ажиллах шаардлагтай байна. Хорооны хэсгийн ахлагч нартайгаа нягт хамтран ажиллах тэднээр дамжуулан дүүргийн ЗД болон ИТХ-с гарсан тогтоол шийдвэрийг ард иргэдэд суртачлах хэрэгтэй байна.

Хороодын Засаг дарга нар дүүргийн эдийн засаг,нийгмийн хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжих, төр засгийн хууль тогтоомж, нийслэл, дүүргийн засаг даргын захирамж, шийдвэр, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, өнөөгийн шаардлагын түвшинд хүртэл хүргэж ажиллах ёстой. Хорооныхоо нутаг дэвсгэрийг тохижуулах, иргэдийг тохилог аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байна.Хороодын Засаг дарга нар дор бүрнээ санаачлагтай ажиллавал иргэдийн оролцоо нэмэгдэх нь зайлшгүй юм.Хороодын зарим нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь битгий хэл хэт намчирхсан иргэдээ дотор нь хоёр хуваасан байдал амьдрал дээр зөндөө байна..Бид энэ сэтгэлгээнээс салах хэрэгтэй.Энэ байдал Үндсэн Хуулийн 14.2-т заасан”Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол,боловсролоор нь ялгаварлан гадуурхж үл болно. Хүн бүр хууль эрх зүйн этгээд байна” гэсэн заалтыг зөрчиж байна. Хороодоор дамжигдаж байгаа нийгмийн халамжийн зарим зүйлсийг иргэд олж авахад үзэл бодлоосоо болоод хавчигдан гадуурхагдаж байгаа хүмүүс байдаг нь нууц биш юм

Хорооны ИНХ нь жилд 3-с доошгүй удаа хуралдаж байхаар шийдвэрлэгдсэн.Хорооны ИНХ-н дарга нь 4 тэргүүлэгчтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Дүүргийн ИТХ, хорооны ЗД, ИНХ-н чиг үүргийн хэрэгжилтийг тодорхойлох

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь сонгуулиар байгууллагддаг төлөөллийн байгууллага юм. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын / ИТХ / төлөөлөгчдийг сонгох орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид нарийн тооцоолсон биелэгдэх магадлалтай мөрийн хөтөлбөртөй оролцдоггүй тухайн үедээ сонгогчдын саналыг л авч байвал боллоо гэсэн байдлаар сонгогчдоо хуурч том том юм амлаж байж гарч ирээд юу амалснаа таг мартаад алга болдог. Зарим нэг нь

хэрэгжүүлье гэхээр биелэгдэх боломжгүй мөн эдийн засгийн баталгаа байхгүйгээс аман ажил болоод өнгөрдөг.

Сонгогдсон төлөөлөгч маань бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлсэн дорвитой ажилгүй дуусгадаг. Энэ бол хаа сайгүй байдаг нийтлэг үзэгдэл болсон. Үүнээс болж нутгийн өөрөө удирдах байгууллагын нэр хүнд унаж иргэдтэй холбогдох харилцаа холбоо тасардаг. Сонгогдсон төлөөлөгчид нь амлалтаа биелүүлээгүйгээс болж иргэд нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг ойшоож үздэггүй тэдэнд итгэх итгэл сулар ч иргэдийн оролцоо бүр идэвхгүй болж ирж байна. Худлаа амладаг энэ олон шат шатны сонгуулиас иргэд залхаж сонгуульд санал өгөх нь буурч байна. Ялангуяа орон нутгийн сонгуульд сонгуулийн ирц хүрэхгүй болох байх гэж айгаад хорооны засаг дарга нар хэсгийн ахлагч нараа айлын хаалга нүдүүлж ирж сонгуульдаа саналаа өгөөрөй гэж дууддаг болсон.

Иргэд дуртай дургүй ирж саналаа өгдөг. Зарим нь аль намаас юу өгч байна тэр намд саналаа өгье гэж шууд асуудаг болсон. Сүүлийн үед иргэд төрд алба хашдаг хүнийг сонгох илүү сонирхолтой болсон нь ажиглагддаг.Ж-нь: нийгмийнхээ асуудлыг шийдэж өгч магадгүй эсвэл эдийн засгийн асуудлаа шийдвэрлүүлж магадгүй гэж ая тал засдаг болсон.

Мөн төлөөлөгчид албан тушаалаа ашиглан их юм амалдаг болсонтой холбоотой юм.ИТХ-ын төлөөлөгч бүхэн амлалт үүргээ бүрэн биелүүлж , дүүргүүдийн бүх төрлийн ажлын эцсийн үр дүн иргэдийн сайн сайхны төлөө чиглэгдэж ажиллаж чадвал тэдний хоорондын эргэх холбоо сайжирч иргэдийн оролцоо нэмэгдэнэ.

Аль ч шатны Хурал нь иргэдийн эрх ашиг болон зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тэдэнд нөлөөлж чадахуйц шийдвэр гаргаж чадахгүй байгаа нь

иргэдийн оролцоог өдөөж чадахгүй байна.Хурлын шийдвэртээ иргэдийн санаа бодлыг авч тусгадаггүй тэгээд ч аль ч шатны хурлын шийдвэр иргэдийн хэрэгцээг хангаж чаддаггүй. Ийм учраас иргэд Хурлын шийдвэрийг сонирходоггүй түүнд нөлөөлөхийг ч боддоггүй учраас өөрсдийнхөө амь зуулгандаа хэрэгтэй ажлаа хийдэг. Үүнээс болж шийдвэрийн хэрэгжилтэнд иргэдийн хяналт байна.

Хорооны ИНХ-ыг бэхжүүлэх явдал ардчиллын зарчмыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сонгодог хэлбэр, ,дүүргийн хурлын ажлыг сайжруулах гол цэг гэдгийг анхаарч маш их ач холбогдол өгч ажиллах шаардлагтай байна.

ИТХ-ын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгоход анхаар ч ажиллах шаардлагтай байна.Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хүний эрхийг хангах чиглэлээр, эцэг эхийн үүрэг хариуцлага болон хүүхдийн эрхийн тухай мөн архины хор хөнөөлийн тухай сургалт явуулах болон өдөрлөг зохион байгуулах хэрэгтэй байна. Иргэдийн хөршийн холбоог буй болгож хулгай дээрэм болон гэмт хэргээс хорооныхоо иргэдийг хамгаалах ажлыг өрнүүлж тэднийг ялангуяа гэр хорооллын айлуудыг хашаандаа том гэрэл тавьж гудамжаа гэрэлтүүлэх хэрэгтэйг суртачлан гудамж нь гэрэл сайтай хэсгийн ахлагчийг урамшуулах болон тэр гудамжыг хорооны бусад иргэдэд суртачлан таниулах хэрэгтэй. Үр хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлсэн эцэг эх болон архидалтгүй гэр бүлийг алдаршуулсан өдөрлөг болон төвийн хэвлэл мэдээлэл ,радио, телевизээр суртачлах хэрэгтэй байна.

Энэ нь анхан шатны нэгж нутгийн удирдлагын байгууллага болон иргэдийн хоорондын харилцааг идэвхжүүлж иргэд энэ ажилд аяндаа өөрсдөө татагдан орж өөрсдөө ч гэсэн идэвхтэй оролцоно. Мөн өөрсдийнхөө нутаг дэвсгэртэй ойролцоо байгаа анхан шатны нэгжийнхэнд үлгэр дууриал болсон ажил болно.

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын өнөөгийн байдал

Монгол Улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Сүхбаатарын районыг Сүхбаатар, Чингэлтэй гэсэн 2 дүүрэг болгож зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу тус дүүргийн 19 хорооны иргэдийн нийтийн хурлаас сонгогдсон 95 төлөөлөгч 1992 оны 9 сарын 19-нд хуран чуулж , Чингэлтэй дүүргийн өөрөө удирдах байгууллага

болох тус дүүргийн иргэдийн төлөөлөгчдын хурлыг байгуулжээ..Монгол Улсад орон нутгийн сонгууль нийт 5 удаа явагджээ. 1990, 1992 оны орон нутгийн сонгууль тус тус 2 жилийн хугацаатай байсан байна. 1996, 2000, 2004 оны сонгууль тус тус 4 жилийн хугацаатайгаар зохион байгуулагдсан байна. ИТХ нь бүрэн эрхийнхээ хугацаанд хурлын чөлөөт цагт Тэргүүлэгчдийн дарга, тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, тэргүүлэгч гишүүдтэйгээ үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын 35 төлөөлөгчид нь төлөөллийн ардчиллын хэлбэрээр сонгогдсон төлөөлөгчид юм.18 Хорооны ИНХ-ын тэргүүлэгчид нь шууд ардчиллын хэлбэрээр сонгогдсон хүмүүс юм.Чингэлтэй дүүргийн ИТХ-ын бүтэцийг 1996 ,2000, 2004 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр гаргасан судлагаанаас харж болно.Өнөөдрийн байдлаар чингэлтэй дүүрэг нь19 хороотой.

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын бүтэц:

1996 оны орон нутгийн сонгуулиар нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн 40% нь МАХН-ын төлөөлөгчид, 43%нь АХ эвслийн төлөөлөгчид, 17% нь нам бус төлөөлөгчид сонгогдож ажилласан.2000 оны орон нутгйин сонгуулиар дүүргийн ИХТ-ын 35 төлөөлөгчид бүгд 100% МАХН-нгишүүд сонгогдон ажилласан байна.2004 оны орон нутгийн сонгуулиар дүүргийн ИХТ-н 94% МАХН гишүүд,6% нь Эх-орон ардчилсан эвслийн төлөөлөгчид сонгогдон бүрэн эрхийн хугацааг хэрэгжүүлж байгааг доорх 2.1-р хүснэгтээс харж болно.

1996 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан дүүргийн ИТХ нь харьцангуй иргэдийн ашиг сонирхолын, бүх бүлгийн төлөөлөгчид сонгогдон бүрэн эрхийн хугацааг хэрэгжүүлсэн байна. 2000 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан дүүргийн ИТХ нь иргэдийн ашиг сонирхолын бүлгийн төлөөлөгчидийн зөвхөн нэг хүрээнийхний төлөөлөл сонгогдож, цөөнхийн ашиг сонирхол зөрчигдөж тэдний эрх ашиг сонирхолыг илэрхийлэх төлөөлөгч байхгүй

байсан байна.

НӨУБ нь сонгуулиар байгууллагддаг төлөөллийн байгууллага юм. Дүүргйин ИТХ –ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүний хувьд авч үзье.

2.1-р хүснэгт

1996 он

%

2000 он

%

2004 он

%

МАХН

14

40%

35

100%

33

94%

АХ эвсэл

15

43%

0

0%

-

-

Нам бус

6

17%

0

0%

0

0%

Эх-орон эвсэл

-

-

-

-

2

6%

ЧД-ийн ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн /намаар/

Энэ судлагаанаас харахад нэг талаараа ард түмний сонголт ч гэлээ гэсэн цөөнхийн эрх ашиг, алдагдаж нутгийн өөрөө удирдах байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн хэт намчирхсан байдал ажлыг урагшлуулахгүй зогсонг байдалд байдаг нь харагдаж байна. .

Эндээс харахад давуу тал нь дүүргийн Засаг дарга болон ИТХ-н тэргүүлэгчдийн санаа бодол нэгдэж мөрийн хөтөлбөрөө 100% хэрэгжүүлэх боломжтой. Сул тал нь дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааны мөрийн хөтөлбөр болон төсвийн зарцуулалтанд хяналт тавих хөндлөнгийн хяналт байхгүй байна.

1996 оны орон нутгйин сонгуулиар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчидээр улс төрийн намын төлөөлөл харьцангуй тэнцүү хуваарилагдаж сонгогдсон байсан бол 2000 оны сонгуульд 100% МАХН-ын гишүүд сонгогдон бүрэн эрхийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулсан байна.

2004 оны орон нутгийн сонгуулиар чингэлтэй дүүргийн ИТХ-н 35 төлөөлөгч сонгогдсоны 33 нь МАХН-ын гишүүд, 2 төлөөлөгч нь Эх-орон ардчилал эвслээс сонгогдсон байна.Судлагаанаас харахад чингэлтэй дүүргийн ИТХ-н төлөөлөгчид нэг намын төлөөлөл байгаа нь нэг талаас хурал нь сайн ажиллаж чадвал мөрийн хөтөлбөрөө бүрэн биелүүлэх боломжтой юм.Харин хурал нь муу ажиллавал тэнд хүнд суртал, иргэдрүүгээ чиглэсэн ажиллагаа байхгүй, харин хоосон нэг нэгийгээ ажил хийсэн гэж магтан дуулсан, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд үнэн зөв дүгнэлт өгч ажиллаж чадахгүй муу талтай. Дүүргийн ИТХ-н төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч нэг намын гишүүд 2000 онд 100%, 2004 онд 98% байгаа нь иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож өөрсдийнхөө элч төлөөлөгчөө зөв сонгохгүй хойрог байгаа нь цөөнх болсон иргэдийн эрх зөрчигдөж байна гэж дүгнэж болно.Нөгөө талаар иргэдийн оролцоо сул байгаа юм.Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх болон иргэддээ хандсан оновчтой үйл ажиллагаа нутгийн удирдлагын байгууллагаас явуулах юм бол иргэдийн оролцоо нэмэгдэнэ Ядаж л хорооны хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжсэн ,үгүй хоёрыг иргэддээ эргээд мэдээлдэг байх хэрэгтэй.

Судлагаанаас харахад Чингэлтэй дүүргйин хорооны Засаг дарга нар нэг намын төлөөлөл байгаа нь тэд хорооны хэсгийн ахлагч нарийг өөрсдийн гишүүд болон дэмжигчдээр хүрээлүүлсэн нь тэнд ил тод нээлттэй үйл ажиллагаа алдагдсан.

Үндсэн Хуулиар олгогдсон эрхээ иргэн бүр эрх тэгш эдлэж чадахгүй байна. Хорооны Засаг дарга болон хэсгийн ахлагчид хэн таалагдана тэр хороонд ирж байгаа халамжийн юмнаас олж авна, хэн таалагдахгүй байгаа нь тэрнээс олж авахад од шүүрсэнтэй адилхан болсон гэхэд хилсдэхгүй. Амьдрал дээр хорооны шугамаар дамжуулан иргэдэд хүрч буй халамжийн болон УИХ-н гишүүд бусад ТББ,сайн санаат иргэдээс ирж байгаа тусламжийг манай намаас хүргэж байгаа тусламж гэж хэт намчирхан өөрсдийн дураар таалагдсан иргэндээ хүргэж, таалагдаагүй иргэнд тэр нь чих дэлсээд өнгөрч байна. Зарим хүмүүст энэ мэдээлэл бүр байхгүй гэж хэлж болно.Чингэлтэй дүүргийн 19 хорооны иргэдийн дийлэнх нь ямар ч мэдээлэл байхгүй мэдээллээр цангаж байна. Энэ нь нутгйин өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа муу, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахгүй байгааг харуулж байна.

Судлагаанд оролцсон иргэдийн дийлэнх нь тойргоосоо сонгогдсон ИХТ-чөө, тэргүүлэгчид болон хороотой хамтран мөрийн хөтөлбөртөө тусгагдсан ямар ажил хийж байгааг мэдэх хүн бараг алга гэж хэлж болно. Хорооны иргэдтэй уулзан ярилцаж байхад хэсгийн ахлагч нь иргэдэд жигд мэдээлэл хүргэхгүй, тоотой хэдхэн өөрийн гэсэн данстай хүндээ мэдээлэл хүргэдэг нь ажиглагдсан. Хорооны ядуу болон нэн ядуу иргэд нь хэсгийн ахлагчтайгаа ойр дотно байвал хорооноос тусламж олдоно тэднийг юу л гэж хэлнэ үгнээс нь гарахгүй байх нь өөрт ашигтай гэсэн ойлголттой болсон байна.Эндээс харахад төр засгийн бодлого буруу явагдаж байгаагаас өнөөдөр иргэн бүр өөрийнхөөрөө байж үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлэх эрх нь зөрчигдөж байгаа нь харагдаж байна.Монгол Улсын Үндсэн Хуулийн 14.2-т ”Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө ,нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг,үзэл бодол,боловсролоор нь ялгавралан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн энэ хуулийн заалтыг хорооны Засаг дарга болон тэдгээрийн мэдэлд ажиллаж байгаа хүмүүс зөрчиж байна. Үндсэндээ нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа явуулж буй системийг өөрчлөх шаардлагтай нь харагдаж байна.

2.1-р зурагнаас харахад 1996 онд ИТХ-ын бүрэлдэхүүн олон намын төлөөллөөс бүрдэж ажиллаж байсан бөгөөд 2007 оны байдлаар 94.2%-аар нэг намын төлөөллөөр бүрдсэн байна. Сүүлийн найман жил нэг намийн төлөөлөл үйл ажиллагаагаа явуулжээ. Нэг талаас харахад НӨУБ маань ардчиллын зарчимаас ухарч тогтонг байдалд оржээ. Олон намын төлөөлөл үйл ажиллагаа явуулахад тэдний нэг нэгийгээ хянах хяналт сайжирч алдаа оноогоо дэнслэн хурдан засч цааш явна.Мөн ажилдаа хүн бүр эзэн болох хөшүүрэг болно.

Жил ирэх бүр ИТХ-ын хурлын төлөөлөгчдийн боловсролын түвшин нэмэгдсээр байгааг 2.2-р зургаас харж болох бөгөөд 2004 оны сонгуулиар 100% дээд боловсролтой хүмүүс сонгогдсон байна.Энэ нь дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн боловсорлын түвшин чанаржиж байгааг харуулж байна.Эдгээр төлөөллийн ардчиллын хэлбэрээр сонгогдсон төлөөлөгчид маань хуралтайгаа,хороотойгоо, иргэдтэйгээ харилцан уялдаа холбоотой ажиллаж, амалснаа биелүүлж, иргэдийнхээ жинхэнэ төлөөлөл болж ажиллахад мэдлэг дутна гэсэн ойлголт алга харин өөрсдийн идэвхи санаачлага л дутаж магадгүй юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 59.2-т “Нутгйин өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдын Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн”гэж заасан байдаг. Энэ хуулийн заалтын дагуу Хурлын Тэргүүлэгчид маань төлөөлөгчидтөйгөө сайн уялдаа холбоотой ажиллаж, тэднийг хороо болон иргэдтэйгээ эргэх болбоотойгоор ажиллуулж, шинэлэг санаачлагыг гаргаж чадвал төлөөлөгчдийн маань боловсрол мэдлэг гологдоно гэж байхгүй нь дээрх судлагаанаас харагдаж байна. Энэ давуу талаа ашиглан иргэдтэйгээ ойр тэдэнд хандсан, үйл ажиллагаа явуулж, санал бодлоо солилцон, эргэх холбоотой ажиллах юм бол нутгийн удирдлагын байгууллагын хөгжилд чанарын өөрчлөлт гарна. Нэг намын төлөөлөл байгаа нь хуучинсаг, захиргаадалтын шинж чанар арилаагүй, шинэлэг санаа санаачлаг гаргах санаачлаггүй дээрээс ямар шийдвэр гарахыг хүлээдэг нөгөө л социализмын үеийн сэтгэлгээтэйгээ амь бөх зууралдсаар байна.Төрөөс төрийн бодлого , үйл ажиллагаа ард түмэнд ил тод ,нээлттэй, иргэндээ хөнгөн шуурхай үйлчилж байна гэж радио, телевизээр цацагдаж байгаа юм. Яг анхан шатны нэгж болох нутгийн өөрөө удирдах байгууллагын хүрээнд иргэдэд өгөх мэдээлэл хангалтгүй, тэдэнтэйгээ адил эрх тэгш хандаж ажиллахгүй байна.Иргэд ч гэсэн хуулиа мэдэхгүйгээс болж эрх нь зөрчигдөж, эрх ашиг нь хохирч байгааг мэдэхгүй байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагаас иргэдийн хуулийн мэдлэгийг нэмэгдүүлэх тэдэнд хууль зүйн зөвлөгөө өгөх ямар ч санаачлагтай ажил өрнөхгүй байна. Хорооны иргэн бүрийг өргөн хэмжээгээр хамарсан доривтой ажил хийж, тэдэнд хэрэгтэй мэдээлэл өгч чадах юм бол иргэдийн идэвхи оролцоо нэмэгдэнэ. Хорооны иргэдтэй уулзаж санал бодлыг сонсоход өөрсдөө сонгосон ИТХ-н төлөөлөгчөө ямар хүн байгааг ч санахгүй, тэд өөрсдийнх нь төлөө ажилдаг хүн гэдгийг ч мэдэхгүй хүн захаас аван гарч ирж байлаа. Ийм байдлаар байвал боловсрол өндөртөй төлөөлөгч сонгогдсон ч гэсэн санаачлагтай ажиллаж иргэдийн санаа бодлыг дээш нь уламжлах гүүр болж чадахгүй байна.

2.2-р хүснэгт

Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаанд төрийн захиргааны албан тушаалтны эзлэх хувь

1996

2000

2004

Төрийн байгуулга

37.1%

54.2%

48.5%

Бусад

62.9%

45.8%

51.5%

Дээрх 2.2-р хүснэгтээс харахад ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд төрийн захиргааны албан тушаалтнууд 1996 онд 37.1%, 2000 онд 54.2%, 2004 онд 48.5% эзлэж байгаа нь засаглалын эрх мэдэл хувиарлах зарчим алдагдаж эрх мэдлийн давхардал бий болгож байна.Энэ нь иргэдийн төлөөлөл болсон боловч тэдний өмнө хүлээх хариуцлагыг сулруулж байна.Иргэдтэй уулзаж ажиглаж явахад төрийн алба хашдаг хүмүүсийг дүүргийн ИТХ-д сонгох нь албан тушаал нь эрх мэдэлтэй учраас тэднээс тусламж хүсэж ороход төрийн ажлын далбаан дор хурдан биелүүлж өгдөг.Өөр бусад байгууллагад ажилдаг хүн байвал бидэнд ямар ашигтай биш гэсэн бодолтой хэсэг бүлэг хүмүүс байсан. Үүнийг нэг талаар төрийн албан хаагчдын эрх мэдлээ ашиглан ялангуяа сонгуулийн үеэр төрийн мөнгийг ус цас шиг цацдагтай холбож ойлгож болно.Бид энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.

Энэ мэдээллээс харахад төлөөлөгчдийн бүрэн эрхйин хугацаанд төрийн захиргааны албан тушаалтнуудын эзлэх хувь 1996 онд өндөр байсан бол 2000 онд 17.1%-р буурсан байна.2004 онд төрийн захиргааны албан тушаалтнууд 2000 оныхтой харьцуулбал 5.7% -аар өссөн байна

2.3-р зураг. Төлөөлөгчдийн давхар алба хашилт

НӨУБ-д иргэдийн төлөөлөлөөр сонгогдсон төлөөлөгчдийн төрийн захиргааны алба хашиж байгаа нь нийт жилүүдийн дунджаас харахад 53% байна. Үүнээс үзэхэд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад ажилладаг цөөнгүй хүмүүс хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нь хурлын хяналтын үүргийг сулруулахад хүргэж байна.Үүнийг хянахад хурлын бүх үйл ажиллагаа ил тод, иргэдэд нээлттэй, төсвийн гүйцэтгэл, зарцуулалт, Засаг даргын мөрийн хөтөлбөр, Хурлаас гарсан тогтоол, шийдвэр, Хурлын байгууллагаас хийсэн ажлын тайланг ямар ч иргэн үзэж сонирхоход тэдэнд хаалттай зүйл байхгүй байвал, цаашид НӨУБ-д иргэдийн оролцоо хяналт нэмэгдэж, тэдний иргэний идэвхи сайжирна гэж үзэж байна.

2.1.2 Асуулгын судалгаа

Чингэлтэй дүүргийн иргэдээс авсан анкетын судалгаа:

Уг судалгааг 2007 оны 4 дүгээр сарын 15-наас 5-р сарын 30 хооронд Чингэлтэй дүүргийн 1-19 дугаар хороодын нийт 257 иргэдээс авсан.

Үүнд:

1 дүрээр хорооноос - 12 иргэн 11 дүгээр хорооноос – 12 иргэн

2 дугаар хорооноос – 13 иргэн 12 дугаар хорооноос – 11 иргэн

3 дугаар хорооноос – 10 иргэн 13 дугаар хорооноос – 12 иргэн

4 дүгээр хорооноос – 11 иргэн 14 дүгээр хорооноос – 14 иргэн

5 дугаар хорооноос – 13 иргэн 15 дугаар хорооноос – 14 иргэн

6 дугаар хорооноос - 14 иргэн 16 дугаар хорооноос – 12 иргэн

7 дугаар хорооноос – 13 иргэн 17 дугаар хорооноос – 12 иргэн

8 дугаар хорооноос – 15 иргэн 18 дугаар хорооноос – 15 иргэн

9 дүгээр хорооноос – 14 иргэн 19 дүгээр хорооноос – 14 иргэн

10 дугаар хорооноос – 12 иргэн

1.Судлагаанд хамрагдсан хүмүүсийн боловсролын түвшин

Судлагаанд хамрагдсан иргэдийн 32% нь дээд боловсролтой, 22% нь тусгай дунд, 39% нь бүрэн дунд, 7% нь бага боловсролтой байсан байна.

2. Судалгаанд нийт хамрагдсан хүмүүсийн насны байдал:

2.3 -р Хүснэгт

Нас

Иргэдийн тоо

Хувь

18-35 нас

69

26.8%

36-45 нас

75

29.2%

46-60 нас

82

31.9%

60 дээш нас

31

12.1%

Судлагаанд хамрагдсан иргэдийн 26.8% нь залуучууд. 29.2% нь дунд насныхан, 31.9% нь ахмад насныхан, 12.1% нь хөгшчүүд байсан байна.

3. Судалгаанд хамрагдсан иргэдийн хүйсийн байдал:

Судалгаанд хамрагдсан иргэдийн 33% нь эрэгтэйчүүд, 67 % нь эмэгтэйчүүд байна. Эндээс эмэгтэйчүүд нийгэмд илүү идэвхтэй амьдарч байгааг харж болно.

ИТХ-ийн талаарх асуулгын судалгаа:

1. Та дүүргийн ИТХ юу хэлэлцэж ямар ямар шийдвэр гаргадгийг мэдэх үү?

Энэ асуултанд 76% нь мэдэхгүй, 16% нь мэднэ, 8% нь сонирходоггүй гэж хариулсан нь ИТХ нь өөрсдийнхөө үйл ажиллагаа,түүнээс гарсан тогтоол, шийвэрийг хэрэгжүүлэх болон хэрэгжилтийг зохион байгуулахэд гол ажлаа чиглүүлэх хэрэгтэй юм.

2.6 дугаар зураг. ИТХ-ын шийдвэрийн тухай

Дүүргийн ИТХ-н хийсэн ажил нь иргэдэд нээлттэй биш байна гэж үзэж байна. Иргэд ч гэсэн өөрсдөө сонгосон элч төлөөлөгчөө өөрсдийнхөө төлөө ажиллах үүрэгтэйг мэдэхгүй байгаатай шууд холбоотой асуудал юм.Тийм учраас тэднийг юу хийдгийг сонирхдоггүй , сонирхохыг ч хүсдэггүй байна. Иргэдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэхийн тулд дүүргийн ИТХ –с улирал бүрд ажлаа хорооны ИНХ-р дамжуулан тогтмол мэдээлж байх шаардлагтай байна.Чингэлтэй дүүргийн иргэд мэдээллээр цангасан гэж үзэж байна.Үүнээс гарахын тулд хорооны Засаг дарга, хорооны ИНХ-н дарга, тэргүүлэгчид нь хорооны хэсгийн ахлагч болон идэвхтэй иргэддээ дүүргийн ИТХ болон тэргүүлэгчдийн гаргасан тогтоол, шийдвэр түүний хэрэгжилт ямар байгааг, иргэдрүүгээ хандсан ямар ямар ажил хийж үр дүнд хүрч байгааг сайн таниулж иргэддээ энэ талын мэдээллийг сайн хүргэсэн хэсгийн ахлагч болон идэвхтэй иргэдийг урамшуулан тэдний ажлыг суртачлан , хорооны улаанбуланд байгаа самбараа үр дүнтэй ашиглах хэрэгтэй байна. Хороогоор орж гарч байгаа иргэдийн мэдлэгт нэмэр болох хэрэгтэй байна. Чингэлтэй дүүргийн хороодын улаанбуланд байгаа мэдээллийг харахад бүгд нэг загварын тэр мэдээлэл нь аль эрт өнгөрчихсөн хуучин мэдээлэл зонхилж байна.

Мэдээллийн самбарын мэдээллийг ядахдаа 7 хоногт тогтмол нэг удаа сольж байх шаардлагатай байгааг тэнд ажиллаж байгаа хүмүүс, нийгмийн ажилтан ч юм уу, аль нэгэн хүнд даалгаж өгөх шаардлагатай байгаа нь харагдаж байна. Бид жижиг гэлтгүй ажлыг багаас нь хийж эхэлбэл тэр маань том өөрчлөлтийг авчрах болно.Тэнд ажиллаж буй хүмүүсийн өөриймсөг сэтгэл дутаж байна. ИТХ нь хуралдаанаар юу юу хэлэлцдэг болон юу хэлэлцэхийг урьдчилан нэг сарын өмнөөс эхлэн хороодын ЗД, ИНХ-тай хамтран хэсгийн ахлагч нараар дамжуулан иргэдэд дүүргийн жижигхэн мэдээллийн гарын авлага иргэдэд зориулан гаргадаг байх хэрэгтэй байна. Гарын авлагаар дамжуулан иргэдийн хуулийн мэдлэг болон тэдэнд хэрэгтэй мэдээллээр хангаж чадаж байвал тэд хороотойгоо хамтран ажиллах идэвх нэмэгдэнэ.

2.Танай дүүргийн ИТХ-с гарсан тогтоол, шийдвэрүүд нь танай нутаг дэвсгэр дээр хэрэгжиж байна уу?

Судалгаанд оролцсон иргэдээс 30% нь дүүргийн ИТХ-аас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл байдаггүй,59% нь мэдэхгүй,8% нь мэднэ,3% нь сонирходоггүй гэж хариулсан нь Чингэлтэй дүүргийн ИТХ –нь

.ИТХ-с гарсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилт

бүрэн эрхийнхээ хугацаанд хангалттай, нээлттэй , ил тод, үйл ажиллагаа явуулах талаар муу ажиллаж байгаа нь харагдаж байна.Нөгөө талаар хийсэн ажлаа, гаргасан тогтоол шийдвэрээ дүүргийнхээ нийт иргэдэд мэдээлэх явдал хангалтгүй байгаа хэрэг юм.Иргэдэд хэрэгтэй шийдвэр гарч тэдэний ашиг сонирхолыг хөндсөн , тэдэнд яг хэрэгтэй байгаа сэдвийг хөндсөн асуудал дэвшүүлбэл тэдний оролцоо нэмэгдэх нь иргэдтэй уулзаж явахад ажиглагдсан. Дүүргийн ИТХ-н тэргүүлэгчид хорооны ИНХ-д мэргэжлийн арга зүйн туслалцаа үзүүлэх нь хангалтгүй байна. Хорооны ЗД болон ИНХ-н дарга, хэсгийн ахлагч нарын ихэнхи нь хөгшчүүд он удаан жил тэндээ ажилсан байдаг учраас ажлаа өөрчилөе, арга барилаа шинэчлэе ,нийгмээс удирдах арга барил хоцрогдож байна гэдэгтээ дүгнэлт хийддэггүй. НӨУБ-д ажиллаж байгаа зарим хүмүүс нь хэл амгүй шиг байж байгаад тэтгэвэртээ суучих юмсан гэсэн бодолтой өдөр хоногийг өнгөрөөгсөд их байна.Иймд НӨУБ нь шинэлэг сэтгэлгээтэй шинэ боловсон хүчнээр цусаа сэлбэх цаг болжээ.

Одоогийн энэ үйлчилж байгаа системийг ч гэсэн өөрчлөх шаардлагатай болж байгаа нь амьдралаас харагдаж байна.

Дүүргийн ИТХ-н 2006 оны ажлын тайлангаас харахад хийсэн ажлаа хэт дөвийлгөж өөрсдийгөө магтан дуулсанаас биш одоо яг иргэдэд дүүргээс

гарсан тогтоол, шийдвэрийн аль нь илүү үр өгөөжтөй амьдралд нь хэрэгтэй, нийгэмрүүгээ чиглэсэн, олныг хамарсан үйл ажиллагаа болж, олон түмний оролцоог нэмэгдүүлсэн үйл ажиллагаа бага байна.

(Чингэлтэй дүүргийн ИТХ-н 2006 оны ажлын тайланг хавсралтанд хавсаргав)

3.Та дүүргийнхээ ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ямар хүн

ажилладгийг мэдэх үү?

Уг судалгаанд хамрагдсан иргэдийн 55% нь мэднэ, 36% нь мэдэхгүй, 9% нь энэ талаар сонирходоггүй гэж хариулт өгсөн байна.Энэ судалгаанаас харахад дүүргийн ИТХ-н тэргүүлэгчдийн даргаа хүмүүс мэдэж байгаа ч гэсэн улиран . ИТХ-ын даргыг мэдэх эсэх

сонгогдсон дүүргийн ИТХ-н тэргүүлэгчдийн дарга гэхэд 2 дахь бүрэн эрхийн хугацаа хэрэгжээд нэг жил дутуу байхад ийм үнэлгээтэй байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. НӨУБ-н үйл ажиллагаа, иргэдтэйгээ уялдаа холбоо нь тийм ч сайн биш байна. Нөгөө талаар хийсэн ажлаа дүүргийнхээ иргэдэд хороогоор дамжуулан суртачлах ажил хангалтгүй байна.

Иргэдтэйгээ холбоотой байж тэдний дунд орж ажиллаж чадах юм бол иргэд даргаа хүрээлэн тэндээс гарч байгаа ажлын үр дүнг сайн мэддэг болно. НӨУБ гэдэг маань бидний төлөө ажиллаж чадаж байна энэ хэрэгтэй байгууллага юм гэсэн ойлголтыг нийт иргэд маань авбал иргэдийн идэвхи оролцоо аяндаа нэмэгдэх нь судалгааны явцад ажиглагдлаа.Чингэлтэй дүүргийн ИТХ-н 2006 оны тайлангаас харж байхад ИТХ-н Тэргүүлэгчдийн дарга нь гадаад болон дотооддоо туршлага судлаж их л явсан байна. Үүнийгээ яг ажил дээрээ хир зэрэг үр дүнтэй ашиглаж чадаж уу үгүй юу гэдгийг 2.8-р зурагаас харьцуулж харж болно. Ард иргэдийнхээ дотор орж амьдралд ойрхон ажилладаг байсан бол ИНХ-н бүрэн эрхийн хугацаанд ард иргэд нь бүгд мэдэх ёстой. Ард иргэд өөрсдийн нь амьдралд ойрхон тэдэнтэй тулж ажилладаг жинхэнэ өөрсдийнхөө төлөөлөл болсон хүнийг хүсч байгаа нь судлагааны явцад ажиглагдсан.

.

4.Та дүүргийнхээ ИТХ-н даргыг ямар ажил үүрэгтэй хүн байдгийг мэдэх

үү?

Судалгаанд хамрагдсан тус дүүргийн иргэдээс 47% нь дүүргийн ИТХ-ын дарга ямар ажил, үүрэгтэй хүн байдгийг мэдэхгүй, 16% нь мэдэхийг сонирходоггүй гэж хариулсан нь манай иргэдийн нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх мэдлэг, мэдээлэл муутай байгааг 2.9 дугаар зураг харуулж байна.

Даргын ажил үүргийн хуваарийг мэдэх эсэх

Иргэдэд НӨУБ гэж ямар байгууллага болох , тэд тухайн хорооныхоо иргэдийн төлөөлөл учраас тэдний ямар асуудлыг шийдэхэд болон ямар эрх зүйн туслалцаа хэрэгтэй байгаад болон бусад асуудалд нь ч гэсэн тэдний өмнөөс төртөй харилцах гүүр болдгийг иргэдэд таниулж чадвал иргэдийн оролцоо зайлшгүй нэмэгдэнэ. Ингэж таниулахын тулд иргэдэд НӨУБ таниулах ,суртачлах нэг жилийн аян зохион байгуулан , иргэдэд зориулсан гарын авлага гаргаж тэдэнд хүргүүлж, хорооны хэсгийн ахлагч нарыг хариуцсан гудамжны иргэдийн дотроос нь өөрсдөөр нь сонгуульж ажилуулан тэдэнд өгдөг урамшуулал, болон хорооноос харж үздэг хөнгөлтийг иргэдэд таниулах шаардлагтай байна. Ингэж ажиллавал иргэдийн идэвхи оролцоо бага ч гэсэн сэргэнэ. Хорооны зарим иргэдтэй уулзаж байхад хэсгийн ахлагчийг хорооноос томилдог ,хороонд танилтай хүн хийдэг гэсэн ойлголттой байдаг. Эдгээр бага гэлтгүй зүйлийг дүүргийн ИТХ –н тэргүүлэгчид ажилдаа тусган шинэлэг хэлбэрээр баяжуулан хэрэглэвэл НӨУБ болон иргэдийн хоорондын эргэх холбоо сайирч иргэдийн оролцоо нэмэгдэнэ. Иргэд өөрсдөө хороотойгоо хамтарч ажиллах хөшүүрэг болно.

Энэ дүүргийн бүх хорооны иргэдийн ихэнхи нь ажилгүй, ядуу , хөдөлмөрийн чадвартай хүмүүс их, гэрт зүгээр суухаар хорооны хэсгийн ахлагч олдвол хийх юмсан гэсэн хүмүүс байгаа нь ажиглагдсан. Бид энэ сул хүчийг ашиглаж аль чадвартай, нийгмийн идэвхтэй ,санаачлагтай хүнээр хэсгийн ахлагч нарыг сонгож ажиллуулах цаг нь болжээ.Энэ тал дээр дүүргийн ИТХ-нь анхаар ч хорооны Засаг дарга болон хорооны ИНХ-тайгаа хамтран ажиллах хэрэгтэй байна..Нэг талаар нутгийн удирдлагад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломж сайжрана.

5.Танай тойргоос дүүргийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч мөрийн

хөтөлбөрөө хэр хэрэгжүүлж байна вэ?

Уг судлагаанд оролцсон иргэдийн 45% нь сонгогдсон төлөөлөгчид маань ажилладаггүй, 44% нь энэ талаар мэдэхгүй гэсэн хариу өгсөн нь дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаа ямар түвшинд явагдаж, иргэд юу гэж

Төлөөлөгчдийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт

дүгнэж байгааг харуулж байна. Иргэдээс гаргасан саналыг дүүргийн ИТХ түүний Тэргүүлэгчид гарах шийдвэрүүдэдээ тусгах талаар анхаар ч ажиллах хэрэгтэй байна.Дүүргийн ИТХ болон Тэргүүлэгчид нь Хурлын төлөөлөгчдын ажиллах нөхцлийг бүрдүүлж хамтран ажиллах ,иргэдтэйгээ уялдаа холбоотой ажиллаж мөн ажиллахгүй байгаа Хурлын төлөөлөгчтөйгөө хариуцлага тооцож иргэддээ эргэж мэдээлдэг байвал тэдний нйигэмд оролцох оролцоо нэмэгдэнэ.Дүүргийн ИТХ нь төлөөлөгчдөө ажиллах нөхцлөөр хангаж өгөх, тэдэнтэйгээ хамтран ажиллах арга барилаа өөрчлөх хэрэгтэй байна.Иргэдийн төлөөлөл болсон төлөөлөгч маань ёс суртахуунтай, үнэнч шударга, сонгосон иргэдийнхээ итгэлийг алдахгүй тэдний төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллах, өөртөө өндөр шаардлагтай, аливаа юманд зарчимч ажиллах ёстой.Ийм байдал дутагдсанаас өнөөдөр судлагаанд хамрагдсан хүмүүс 2.10-р зурагт үзүүлсэн дүгнэлт өгч байна.ИТХ нь ажлын тайлан болон хийх гэж байгаа, хийж байгаа ажлаа иргэдэд мэдээлэх мэдээллийн төлөвлөгөөгүй ажилдагтай ч холбоотой юм. ИТХ-с гарсан тогтоол шийдвэрийг хороогоор дамжуулан тэнд ажиллаж байгаа идэвхтэй иргэдийн тусламжтайгаар мэдээлэл хүргэх бүрэн боломжтой.ИНХ-с судалгаа явуулж энэ тал дээр анхааран нөөц бололцоогоо дайчлан ажилбал боломж байгаа нь ажиглалтын явцад ажиглагдлаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдагын тухай хуулийн 12.1..9-т”Сонгогчидтойгоо тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжилж хариуг хуульд заасан хугацаанд авах” гэсэн хуулийн заалтыг дүүргийн ИТХ-н төлөөлөгчдийн ихэнхи нь зөрчиж байгааг энэ судалгаа харуулж байна.

6. Та дүүргийнхээ ИТХ болон хорооны ИНХ-н хоорондын ажлын

уялдаа холбоог юу гэж дүгнэдэг вэ?

Энэ судалгаанд оролцсон иргэдийн ИТХ болон хорооны ИНХ-ын хоорондын уялдаа холбоог 3% нь сайн, 21% нь дунд , 4% нь муу, 51% нь мэдэхгүй, 21% нь энэ талаар сонирхдоггүй гэж хариулжээ. Үүнээс харахад 5 хүн тутмын нэг нь ИТХ болон ИНХ –ын хоорондын ажлын уялдаа холбоог сонирходоггүй энэ ажил миний сонирхолыг татдаггүй,

ИТХ болон ИНХ-ын уялдаа холбоо

би сонирходоггүй гэж хариулсыг харахад иргэдийн идэвх ямар сул байгааг мэдэж болно.51% нь мэдэхгүй гэж хариулсан нь дүүргийн ИТХ , хорооны ИНХ, хорооны Засаг дарга нарын ажлын уялдаа холбоо муу , мэдээлэл иргэдэд хүрдэггүй, иргэдтэйгээ ойр ажилладаггүй зэргээс үүдэлтэй юм. Иргэдтэй уулзаж явахад хорооноос хогны мөнгө л нэхэж явахаас дүүрэг, хорооноос ийм ажил явагдаж байна, одоо ийм ажил явагдах гэж байна оролцоорой гэж хүн ирдэггүй, сонгуулийн үеэр хорооноос тэр хүнийг дэмжээрэй гэж л хүн ирдэг өөр мэдээлэл байдаггүй гэдэг нь судлагаанаас харагдсан. Иргэдэд хэрэгтэй мэдээллийг цаг алдалгүй хүргэж байх зорилгоор дүүргээс жижиг танилцуулга гаргаж сар тутам хороогоор дамжуулан иргэдэд хүргэж байвал иргэд мэдээлэл авсанаар иргэдийн нийгэмд оролцох оролцоо нэмэгдэнэ.

Б. ЧД-н хорооны ИНХ-д иргэдийн оролцооны байдлын судалгаа:

1. Та НӨУБ-тай холбоотой хууль дүрмийг хэр мэдэх вэ?

Энэ асуултанд судалгаанд оролцсон хүмүүсийн 57% нь огт мэдэхгүй, 19 нь бага зэрэг мэднэ,13% нь бага зэрэг мэднэ, 11% нь мэдэхгүй гэж хариулсан нь дүүргийн иргэдийн НӨУБ-тай холбоотой хууль, тогтоомж, дүүргийн ИТХ болон ИНХ-ын талаарх мэдлэг, мэдээлэл муутай байгааг харуулж байна. Иймд бид ард иргэдээ нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулахын тулд тэдэнд шаардлагатай мэдлэг, мэдээллийг хүргэж байх шаардлагтай байна.

2.Та хорооныхоо ИНХ-д оролцодог уу?

Уг асуултанд оролцсон иргэдийн 19% нь л хорооныхоо ИНХ-д оролцдог гэж хариулсан байхад 44 % нь огт оролцдоггүй, 37% нь мэдэхгүй гэж хариулт өгсөн нь ИНХ-ын үйл ажиллагаа, түүний үүрэг ролийн талаар мэдлэг, мэдээлэл муу байгааг харуулж байна.Нөгөө талаар хорооны ИНХ-н үйл

ажиллагаа хангалтгүй хэмжээнд байгааг харуулж байна.

.Хорооныхоо ИНХ-д дөнгөж 19% нь их бага хэмжээгээр оролцдог гэж хариулсан байгаа нь ард иргэдийн нийгмийн идэвхийг харуулж байна.Хорооны ИНХ-н үйл ажиллагааг чанаржуулах, иргэдэд хэрэгтэй зүйлийг

хөндсөн хурал зохион

. Иргэдийн ИНХ-ын оролцоо

байгуулах , тэдний олонхийн хэрэгцээ шаардлагыг олж харж хуралд тавьж чаддаг байх хэрэгтэй байна.

Хорооныхоо иргэдийн нийгмийн идэвхийг сайжруулахын тулд чанартай хуралдаан зохион байгуулж хурлаас дорвитой ард түмэнд хэрэгтэй санаачлага гарган тэдний идэвхи оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Хорооны ИНХ-н дарга нар дээрээс бидэнд төсөв хувиарладаггүй бид төсөвгүй юм чинь юугаа хийхэв гэсэн ойлголттой байна. Зарим хорооны ИНХ-н дарга, тэргүүлэгчид өөрсдийнхөө боломж бололцоог ашиглан ТББ- тай хамтран үйл ажиллагаа явуулж , өөрсдөө санаачлага гарган ажиллаж байгаа сайшаалтай ажлууд хийсэн байна.(Энэ талаархи материалыг хавсралтанд хавсаргав) Санаачлагтай ажиллаж байгаа хүмүүсээ дэмжиж тэдэнд арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх тал дээр удирдах хүмүүс нь анхаарч ажиллах шаардлагтай байна.Иргэдтэй уулзаж санал солилцож байхад залуучууд Хорооны ИНХ-д оролцоход хөгшчүүд голдуу байдаг. Залуучуудыг татсан өвөрмөц сонирхолтой хурал зохион байгуулбал бид оролцоно гэсэн бодолтой хүмүүс нилээн байдаг байна. Хорооны ИНХ-д залуу хүмүүсийг татан оролцуулах бодлого явуулах хэрэгтэй байна. Хорооны ИНХ-н даргыг орон тооны болгож,залуучуудыг тэр ажлыг хийх сонирхлыг төрүүлэх хөшүүрэгтэй байх шаардлагтай байна. Хорооны ИНХ даргаар сонгогдоод ажиллаж байгаа залуу дарга нарын нийгмийн асуудлыг шийдэж өгдөг байхад иргэд тэрлүү чиглэнэ. НӨУБ-н боловсон хүчний бодлогыг сайжруулахад энэ чухал түлхэц болно.

3.Та хорооныхоо ИНХ-н тэргүүлэгчдийн ажил үүргийг хэрхэн үнэлдэг

вэ?

Энэ судлагаанд оролцсон хүмүүсийн 3% нь сайнаар үнэлдэг, 52% нь дунд зэрэг, 30% нь огт үнэлдэггүй, 15% нь мэдэхгүй гэж хариулжээ.Үүнээс харахад хорооны ИНХ-ууд нь хэрхэн ажиллах арга барилаа олж,

2.14-р зураг.ИНХ-н ажил үүргийн үнэлгээ

ажил нь жигдэрч байгаа боловч шаардлагын түвшинд хүртэл ажиллаж чадахгүй байгаа нь энэ судлагаанаас харагдаж байна.Хорооны ИНХ-н дарга нь орон тооны бус өөрийнхөө үндсэн ажилтай хавсарч хийдэгтэй ч холбоотой нь харагдаж байна. Дүүрэг, хорооноос энэ ажилд анхаарал муу тавьж, мэргэжил арга зүйн туслалцаа өгөх ажил нь системтэй явагддаггүйтэй холбоотой гэж дүгнэж байна. Хорооны ИНХ-н дарга гишүүдийг системтэй сургаж, тэдний хурал болон захиргааны ажлын арга барилыг дээшлүүлэх шаардлагатай байна.Тэдний хууль эрх зүйн мэдлэгийг нь дээшлүүлэх, ажлыг нь үнэлж урамшуулах зайлшгүй шаардлагатай байна. Энэ нь тэдний ажилд хөшүүрэг болж өгнө.Хорооны ИНХ-н ажлыг төлөвшүүлэх нь төрийг удирдахад иргэдийг өргөн хүрээнд оролцуулах боломжийг бүрдүүлнэ.

Хорооны ИНХ –н дарга нь иргэдийн ашиг сонирхолыг төлөөлөн ажилладаг байх ёстой гэж иргэд хүсэн хүлээж байна.Хорооны ИНХ-н дарга нар нь иргэдийн өөрсдийнх нь санал, санаачлага, идэвх чармайлтыг өрнүүлж түүнд нь түшиглэн ажиллаж, байгаа нөхцөл байдалдаа тулгуурлан оновчтой ажил зохион байгуулах хэрэгтэй нь энэ судлагааны явцад ажиглагдлаа. ИНХ-н дарга нь ардчилсан зарчимд нийцүүлэн аливаа үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагтай байна. Нэгэнт ард иргэдийн дундаас сонгогдсон төлөөлөгч учраас үүргээ илүү сайн мэддэг байх хэрэгтэй байна.

4. Та өөрөө санал, гомдол гаргавал хэнд ханддаг вэ?

Уг судлагаанд оролцсон хүмүүсийн 8% нь дүүргийн ЗД , 3% нь дүүргийн ИТХ, 43% нь хорооны ЗД, 3% нь хорооны ИНХ, 43% мэдэхгүй гэж хариулжээ. Үүнээс үзэхэд иргэдийн идэвх оролцоо сул нь харагдаж байна.Нөгөө талаар иргэдэд мэдээлээл хомсоос

Хүмүүсийн санал, гомдлоо илэрхийлсэн байдал

болж хэнд хандахаа мэдэхгүй байгааг харуулж байна. Иргэдээс ирсэн санал, гомдлыг цаг хугацаанд нь барагдуулдаггүйтэй хобоотой. НӨУБ нь иргэдийг мэдээллээр хангах тэдэнд дээрээс гаргасан тогтоол, шийдвэрийн талаар цаг алдахгүй мэдээлж байх шаардлагтай.Түүний хэрэгжилтэнд хяналт тавих ёстой .Хорооны ЗД болон түүний харъяанд ажилдаг ажилтнууд иргэдтэйгээ байнга ойр дотно харилцаж тэдний амьдрал ахуйтай ойр байж, ямар асуудал олон түмнийг эмзэглүүлж байгааг, тэдэнд санал, гомдол байвал хааш нь хандахыг чиглүүлж өгч байх ёстой гол хүмүүс юм.Судлагаанаас хархад хорооны ИНХ-н байгууллагад хандаж санал гомдол гаргадаг хүн бараг байхгүй байгаа нь тухайн хорооны ИНХ нь иргэдээс ирсэн, санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч барагдуулах, холбогдох газарт уламжлах, тэтгэмж, тусламж үзүүлэх арга хэмжээ авч ажиллаж чаддагүйтэй холбоотой. Хорооны ИНХ нь тухайн хорооны ЗД-тай хамтран ажиллах болон бусад хүмүүс, албан байгууллагтай хамтран ажиллах тал дээр учир дутагдалтай байна. Судлагааны явцад ажиглагдсан нэг зүйл бол санал хүсэлт, гомдол гаргаад ямар цаг хугацаанд нь шийдэж өгдөг байгууллага байх биш хүнд суртал, авилга авах гэж их баг хамаагүй алган дээр нь юм тавьж байж л бүтдэг цагийн гарз гэсэн хүн олон тааралдаж байсан.Үүний оронд талхны мөнгөө олдог ажлаа л хийж байх нь дээр гэсэн хүмүүс их таарч байлаа. Бид энэ байдлыг өөрчлөхөд НӨУБ-д ажиллаж байгаа хүн бүрийн үүрэг байх ёстой болоод байна.

5.Таны бодлоор ИНХ-ын үр нөлөө ,ач холбогдол хэр зэрэг вэ?

Уг судлагаанд оролцсон иргэдийн

3% нь сайн, 47% нь дунд зэрэг, 32% нь муу, 18% нь мэдэхгүй гэсэн

хариулт өгчээ.Хороодын ИНХ-н үр

нөлөө муу байгааг харуулж байна.

Хороодын ИНХ-ууд нь тэргүүлэгчдийнхээ ажил үүргийн хувиарыг тодорхой гаргаж, санал

ИНХ-нь үр нөлөөтөй эсэх

хүсэлтийг авдаг цагийн хувиартай байх, ажлаа төлөвлөж журам гаргах, айлаар явж амьдрал ахуйтай нь танилцах, хурлаа хийх графикаа гарган мөн тэргүүлэгдийнхээ ажил үүргийн хувиарыг гаргаж батлан ажилдаг болж хэвшүүлэх шаардлагтай байна. Хороодоор болон хорооны иргэдтэй уулзаж ажиглаж явахад ихэнх нь дээрх ажлын төлөвлөгөө байхгүй урсгалаараа явж байгаа нь ажиглагдаж байсан. Зарим хорооны ИНХ дарга нь дээрх шаардлагыг хангасан үйл ажиллагаа явуулж байсан .Үүнээс үзэхэд тухайн ажлыг хариуцаж байгаа хүний хувийн хариуцлага, идэвх санаачлагтай ажиллахаас их зүйл шалтгаалдаг нь ажиглагдлаа.Хөрш ойролцоо хорооныхоо ИНХ болон дарга, тэргүүлэгчдийн ажлын арга барилтай танилцаж туршлага судлах тэндээс авсан санаагаа хэрэгжүүлэх хэрэгтэй нь ажиглагдлаа. (Жич: хариуцлагтай ажилдаг ИНХ-н даргын ажлын төлөвлөгөө, болон хурлын тогтоол, гишүүдийх нь ажил үүргийн хувиарыг 2-р хавсралтанд хавсаргав) Хариуцлагтай ажилладаг хорооны ИНХ-н даргыг урамшуулах тэдний нийгмийн асуудлыг шийдэх асуудал дээр дүүргийн ИТХ-с анхаарах хэрэгтэй юм. Судлагаанд оролцсон хүмүүсийн байдлаас ажиглалхад тухайн хүний өөрийн хүсэж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хэрэгцээг нь хангаж чадаж байгаа байдлыг харгалзан үнэлгээ өгдөг нь ажиглалтаас харагдаж байна. Хорооны ИНХ-н хурлын үр нөлөөг дээшлүүлэхийн тулд тэдэнд одоо болох гэж байгаа хурлын хэлэлцэх асуудлыг урьдчилан ойлгомжтой тайлбарлах, ямар асуудал тулгаараад байгаа түүнийг энэ хуралдаанд хэлэлцэх эсэх талаар санал авч ажилдаа тусгадаг байвал Хурлын үр өгөөж нэмэгдэнэ.

6.Таны бодлоор ИНХ-ын үйл ажиллагаанд залуучуудын оролцоо ямар

байдаг вэ?

Судлагаанд оролцсон иргэдийн 4% нь залуучуудын оролцоо сайн, 37% нь дунд, 52% нь муу,

7% нь мэдэхгүй гэсэн хариултыг өгчээ. Энэ судлагаанаас хархад залуучууд

ИНХ-н үйл ажиллагаанд муу оролцож байгаа нь харагдаж байна.Залуучуудын нийгмийн

ИНХ-д залуучуудын оролцоо

идэвх сул, санаачлаггүй ханддаг нь харагдаж байна.Нөгөө талаар ИНХ нь залуучуудын тодорхой асуудлыг хөндсөн , тэднийг энэ хуралд татан оролцуулах шинэлэг хэлбэрийн хурлыг зохион байгуулах шаардлагтай байна. Судлагааны явцад хорооны ИНХ дарга голдуу нас тогтсон, хөгшин хүмүүс байдгаас залуучуудыг тоодоггүй татан оролцуулая гэсэн санаачлага сул байна.

Чингэлтэй дүүргийн ИТХ-д хийсэн SWOT шинжилгээ:

Гадаад орчин – Чингэлтэй дүүргийн ИТХ-ын гадаад орчны Боломж, Аюул занал, эрсдэлийг тодорхойллоо. Гадаад орчинг тодорхойлохын тулд улс төр, нийгэм соёл, дэлхийн түвшний технологи, хүн ам зүйн бүтэц, эдийн засгийн хөгжлийн шинжилгээ зэргийг судлах шаардлагатай.

Дотоод орчин – Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дотоод орчны Давуу тал, Сул талуудыг тодорхойллоо. Дотоод орчинг тодорхойлохын тулд тухайн микро зах зээлийн хүрээнд дүн шинжилгээ хийлээ. Үүнд: Өрсөлдөөн, тухайн үйлчилгээний байгууллагын технологи, хэрэглэгч, нийлүүлэгч харилцагч гэх мэт орчинг судлах шаардлагатай.

Давуу тал:

Сул тал:

  • Төлөөлөгчид 100% дээд боловсролтой
  • Нэг намын төлөөлөлөөс бүрдсэн учир асуудлыг хурдан шийдвэрлэх боломжтой
  • Үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой
  • Иргэдийг шат шатандаа шуурхай мэдээллээр хангах боломжтой
  • Өөрийн төсвийг батлах эрх,санхүүгийн хувьд боломж-

той

  • Засаг даргын мөрийн хөтөл-

бөр бүрэн биелэгдэх боломж-

той

  • Иргэдрүүгээ хандсан бодлого явуулах
  • Төлөөлөгчдийн 92.3% нь нэг намын харъяалалтай.
  • Иргэдийн улс төрийн боловсрол муу
  • Иргэд дүүргийн ИТХ болон хорооны ИНХ-ын талаарх мэдээллээр муу хангагддаг
  • Эрх мэдлийн төвлөрөл их
  • Иргэдийг үзэл бодлоор нь ялгаварладаг
  • Нэг намын төлөөлөгчид учраас бие биеэнийхээ дутагдал, ажлын муу үр дүнг нуун дарагдуулах хандлага ажиглаг-

ддаг

  • Хөндлөнгийн хяналт сул
  • Дүүргийн ИТХ, Хорооны ИНХ-н хоорондын ажлын уялдаа холбоо

Боломж

Аюул занал

  • Гадаад улс орнуудтай хамтран ажиллах боломж нээлттэй
  • Эрх зүйн орчинг улам боловсронгуй болгохыг байнга эрмэлзэж, шинэчлэж байгаа
  • Иргэд нь Дүүргийн ИТХ болон ИНХ-ыг хуучин АДХ-ын арга барилтай адилхан хандаж хуучинсаг үзэл сурталтайгаа зууралдаж байгаа нь
  • Боловсон хүчний хоцрогдол

2.2 Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоонд тулгарч буй асуудлууд

Чингэлтэй дүүргийн иргэдээс авсан судалгаан дээр үндэслэн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд гол ажлаа чиглүүлэх шаардлагатай байгаа нь ажигладаж байна.

Үүнд:

Судалгаанаас харахад иргэдэд дүүргийн ИТХ болон хорооны ИНХ-ын талаарх мэдлэг, мэдээллийн дутмаг байдал ажиглагдаж байна.

1.Иргэдийн санаачлага, нийгмийн идэвхи сул байдал

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцооо муу байгаагийн бас нэгэн гол шалтгаан бол иргэдийн өөрсдийнх нь санаачлага, нийгмийн идэвх сул байгаатай холбоотой юм. Судалгаагаар ч энэ байдал мөн харагдсан юм. НӨУБ зарим иргэдийн санаачлага гаргасныг дэмжиж ажиллах тал дээр муу байна. Иргэд өөрсдөө санаачлага гаргахад тэрийг дэмжиж ажиллаж чадвал олны хүч оломгүй далай гэдэг шиг хүч тэднээс гарна. Орон нутгийн өөр байгууллагын шинэлэг туршлагыг судлаж, түүнийг хэрэгжүүлж, жинхэнэ амьдралд ойр байдаг хорооны Засаг дарга,хорооны ИНХ-н дарга ,хэсгийн ахлагч нарыг хооронд нь туршлага судлуулах нь зүйтэй юм.

2..Дүүргийн ИТХ болон хорооны ИНХ-аас гаргасан шийдвэр, тогтоолын үл хэрэгжилт

Дүүргийн ИТХ болон хорооны ИНХ-аас гарсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилт сул байдагтай холбоотойгоор иргэдийн орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох оролцоог бууруулж байдаг нь судалгаанаас харагдаж байна. Иймд Дүүргийн ИТХ болон хорооны ИНХ-аас гаргасан тогтоол, шийдвэрийнхээ биелэлтэнд хяналт тавих систем хэрэгтэй байна.

3.Дүүргийн ИТХ болон хорооны ИНХ-н тухай мэдээллийг ард иргэдэд хүргэсэн байдал

Дүүргийн ИТХ болон хорооны ИНХ-н тухай мэдээлэл иргэдэд хүрдэггүйгээс болж иргэд энэ тал дээр ямар ч тодорхой ойлголт байхгүй харанхуй байна. Дүүргийн хэмжээнд захын аль нэг хорооны иргэнээс энэ талын мэдээлэлтэй эсэхийг асуухад хүн бүр үгүй гэж нэгэн дуугаар хэлнэ.Судалгаа хийж явахад ажиглагдсан зүйл бол ямар нэгэн сонгууль болхоор л хорооноос хүн үзэгддэг сонгууль болох гэж байгаа юм уу гэж их асууж байсан. Хороо хогний мөнгө нэхэхдээ сайн бидэнд хурлын таалаар мэдээлэл дамжуулж хүн ирдэггүй гэсэн иргэд их байсан.Хүн болгон мэдээллээр цангаж тэрийг өгүүлж байгаа нь сайн хэрэг.Бид иргэдийн хүсээд байгаа энэ мэдээллийг системтэй хүргэж байвал иргэдийн идэвх оролцоо аяндаа сэргэж ирнэ.

4.Хорооны ИНХ-с Хурлаа зохион байгуулдаг байдал

Хороодын ИНХ-ууд бүгд нэг хэвийн баригдсан, хуучин системийн үеийн хурлын үйл ажиллагаа нь шинчлэгдээгүй хэвээр тэр стандартын дагуу хуралдаж байна. Хорооны ИНХ-д тэтгэврийн хэдэн идэвхтэй нөгөө л ирдэг хэдэн хүн ирдэг цөөхөн хүний хүрээнд хуралдсан болоод өнгөрдөг байна. Хурлаас олон нийтйиг хамарсан хэрэгтэй тогтоол шийдвэр гардаггүй. Хорооны ИНХ нь зарим газраа тогтмолжоогүй. Нөгөө л хорооны ЗД-н жилийн эцсийн ажлын тайлан, дүүргээс хэдэн хүн ирж тайлангаа тавьсан болоод өнгөрдөг тэр л арга барил үйлчилсээр байна. Хороодын хурлуудыг сонирхолтой шинэлэг хэлбэрээр зохион байгуулж ,иргэдийн идэвхийг өрнүүлэх ажлыг санаачлан хийх нь учир дутагдалтай байна.Хөрш зэргэлдээ хорооны ИНХ-н туршлагыг судлах хэрэгтэй байна. Хорооны зарим идэвхтэй ИНХ-н дарга нар хурлын тэргүүлэгчдийнхээ ажил үүргийн хувиарыг тодорхой гаргаж, хийх ажлын төлөвлөгөөг гарган хугацаандаа хийж байгаа эсэхийг хянаж ажилдаг. Мөн иргэдтэйгээ айлаар явж биечлэн уулзаж санал хүсэлтийг сонсож хэрэгжүүлдэг дарга нар байна.Үүнээс бусад нь санаа авч ажиллавал ямар их нөөц бололцоо байгааг харж болно.

Хороодын ИНХ-ууд иргэдэд нэн шаардлагатай асуудлуудыг хөндөж шийдвэр гарган тэдний амьдралд нэмэр болохуйц үр дүнг хурлаас үзүүлж чаддаггүй болохлоор хуралд оролцох иргэдийн идэвхи сулардаг байна.

Иймд аль болох иргэд, нийтийн шаардлагад нийцсэн асуудлуудыг хорооны ИНХ-р хэлэлцэн шийдвэрлэж, шийдэж чадахгүй асуудлуудаа цааш нь уламжлан дүүргийн ИТХ-аар хэлэлцэж зохих үр дүнд хүрэн шийдвэрлэж байх хэрэгтэй байна.Дүүргийн ИТХ-с хэлэлцсэн асуудлын хариуг иргэдэд заавал эргэж мэдээлдэг байх шаардлагатай. Хороодын ИНХ-д санал, хүсэлт гаргасан иргэд хариу нь түргэн шуурхай эргэж ирдэг байвал тэдний идэвхид сайнаар нөлөөлнө

5.Дүүргийн ИТХ-н төлөөлөгчдийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа байдал

Судлагаанаас хархад дүүргийн ИТХ-н тэргүүлэгчдийн ихэнх нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь хангалтгүй байна гэж иргэд дүгнэжээ. Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид, ажлын алба, Хурлын Төлөөлөгчдийнхөө мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нөхцөл бололцоогоор хангах хангалт хангалтгүй байжээ.Үүнээс болж тэдний мөрийн хөтөлбөрт тусгагдсан бүтээн байгуулалтын чанартай ажлуудыг хэрэгжүүлэхэд шаардлагтай зардлыг төсөвт тусгуулах, тухайн жилд хийгдэх нийгэм, эдийн засгийн зорилтонд хамруулж төсөв төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх ажил хангалттайхиигдээгүйтэй ч холбоотой юм.Мөн дүүргийн ИТХ-н төлөөлөгчдийн өөрсдийн нь идэвх санаачлага сул, иргэдийн төлөөлөл болж тэдний төлөө ажиллах үүргээ умартсантай ч холбоотой. Аль алинийх нь хамтын хүчин чармайлтаар энэ ажил хэрэгжинэ.Хурлын төлөөлөгчдын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг цаг хугацаанд нь биелүүхэд болон ажлын тайланг тайлагнах ажилд арга зүйн зөвлөгөө өгөх нь дутагдалтай байна.

6.Дүүргийн ИТХ-н болон хорооны ИНХ-н хоорондын ажлын уялдаа холбоотой байдал

Судлагаанд хамрагдсан иргэд дүүргийн ИТХ болон хорооны ИНХ-н хоорондын ажлын уялдаа холбоог хангалгүй гэж дүгэнсэн байна.Дүүргийн ИТХ болон хорооны ИНХ нь хамтран хэрэгжүүлсэн ажлаа хорооны идэвтхэн сонгуультнаар дамжуулан иргэдэд мэдээлдэггүйтэй ч холбоотой энэ нь учир дутагдалтай байгаа нь судлагаа хийж явахад ажиглагдсан.Дүүргийн Хурлын байгууллагаас хорооны ИНХ-н байгууллагад үүрэг өгөн тухайн онд дэвшүүлсэн зорилт, хийхээр төлөвлөсөн ажлуудаа цааш нь суртачлан иргэдэд таниулах ажилгаа хангалтгүй байна.Хийж байгаа аливаа ажил нь иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан тэдний хүсч буй ажил бол аяндаа иргэд хоорондоо ам ам дамжин тэд мэдсэн байдаг. Энэ бол амьдрал дээр байдаг асуудал юм. ИТХ болон Төлөөлөгчид яг хөрсөн дээрээ бууж ажиллаж чадвал иргэдэд шаардлагтай, хэрэгцээтэй ажлуудыг сонгон авч хэрэгжүүлж чадна. Тэр нь иргэдэд эргээд тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх нэг хөшүүрэг болно.

7.Хороод нь ИНХ-н үйл ажиллагаанд залуучуудыг татан оролцуулсан байдал

Судлагаанд хамрагдсан иргэдийн 52% нь залуучуудын хувьд хорооны ИНХ-д оролцох байдал хангалтгүй гэж үзжээ. Хорооны ИНХ-с залуучууд тэр хуралд оролцож байна уу үгүй юу ер сонирдоггүй байна. Бид хойч үе болсон залуучуудыг шинэлэг арга хэлбэрээр хуралд татан оролцуулах ажил учир дутагдалтай байна. Энэ залуучууд НӨУБ-н үйл ажиллагаанд идэвхтэй оролцохгүй юм бол бидний хойч үеийг хэн авч явах вэ. Урсгалаараа яваад байвал ИНХ-н үйл ажиллагаа ч гэсэн зогсонг байдалд байна.Залуучуудыг ИНХ-н даргаар сонгогдон ажиллахад тэдний нийгмийн асуудлыг хөндөн шийдвэрлэж чадвал тэд энэ ажлыг хийх сонирхолтой болно. Залуучууд үүнийг удирдаад явбал бусад залуучуудын ч гэсэн сонирхлыг татаж нийгмийн идэвхийг сэргээж өгөх сайн талтай юм. Хорооны хэсгийн ахлагч нарыг ч гэсэн залуу хүмүүсийн төлөөлөл оруулан ажиллах юм бол залуучдын идэвх сэргэхэд дөхөм болно. Судлагааны явцад хүмүүстэй уулзаж явахад зохих хөшүүрэгийг зөв хийвэл залуу хүмүүс хийх сонирхолтой байгаа нь ажиглагдсан.

8.Хорооны ИНХ-н үйл ажиллагаа болон үр нөлөөг дээшлүүлсэн байдал

Энэ судлагаанд хамрагдсан Чингэлтэй дүүргийн хороодын иргэдийн 47% нь дунд зэрэг, 32% нь муу, 18% нь мэдэхгүй гэж хариулжээ. / 2.16-р зургийг дээрээс харна уу / Энэ судлагаанаас хархад хурлын үйл ажиллагаа ач холбогдол муу байна гэж дүгнэж байна.НӨУБ-н төлөөллийн ардчиллын хэлбэр болон шууд ардчиллын хэлбэрээр сонгогдсон төлөөлөгчдөөр ихэвчлэн өндөр настай хүн сонгогдон ажилдаг. Эдгээр хүмүүс нь ажлын идэвх, зүтгэлтэй эд л ажиллах ёстой гэсэн нийгмийн сэтгэлгээг өөрчлөх шаардлагтай байна.Үүнийг хорооны ИНХ-н үйл ажиллагаа болон үр нөлөө ямар байгааг харуулж байна.Хорооны ЗД болон ИНХ-н даргаар хорооныхоо иргэдийн итгэлийг хүлээсэн, тэдний дунд ороод ажиллах чадвартай,ард иргэдийнхээ санал бодол, хүсэл сонирхлыг мэдэрдэг, тухайн нутаг дэвсгэрийнхээ байгууллага, ААН, ТББ-дтай хамтран ажиллаж чадах удирдан, зохион байгуулах авъяас чадвартай хүмүүсийг сонгон нэр дэвшүүлбэл тэд сонгогдоод энэ ажлыг нураалгүй авч явж чадна.Энд ажиллаж байгаа хүмүүс иргэдийн эрх ашгийг илэрхийлж, нэгэн зорилгын дор нэгдэн гар, сэтгэл нийлж ажиллаж байж Хурлын үйл ажиллагаа болон үр нөлөө дээшилнэ.

9.НӨУБ-н үйл ажиллагаанд иргэдийн оролцооны өнөөгийн байдал

Чингэлтэй дүүргийн 1-19-р хороодын иргэдээс авсан судалгаагаар иргэдийн оролцоо хангалтгүй байна гэж дүгнэж байна. Иргэд оновчтой мэдээллийг цаг хугацаандаа авч чадахгүй байгаа нь иргэдийн оролцоонд сөргөөр нөлөөлж байна.Дүүргийн ИТХ, Тэргүүлэгчид, Хурлын Төлөөлөгчид,хорооны ИНХ-н Тэргүүлэгчдийн иргэдээс ирсэн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг цаг хугацаанд нь асуудлыг шийдвэрлэх асуудал цаг алдаж байгаа нь иргэдийн идвэх оролцоог сулруулахад нөлөөлж байна. Иргэдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарын асуудалд анхаарч иргэдэд ойрхон үр өгөөжтөй үйл ажиллагаа явуулах,нийгмийн асуупдыг шийдвэрлэхэд нутаг дэвсгэрийн байгууллага, ААН, төрийн болон ТББ , хүмүүнлэгийн байгууллагтай хамтран ажиллаж байгаа ажлын чанарыг дээшлүүлж жинхэнэ хэрэгцээтэй иргэдэд хэрэгтэй цаг үед нь туслаж, үйлчилгээгээ сайжруулбал иргэдийн оролцоо, идэвх нэмэгдэх нь судлагааны явцад ажиглагдлаа.

Судлагааны байдлаас үндэслэн дараах зөвлөмжүүдийг гаргалаа

идэвх нэмэгдэх нь судлагааны явцад ажиглагдлаа.

1.Иргэдийг дүүргийн ИТХ болон хорооны ИНХ-ын талаарх мэдлэг,

мэдээллээр түргэн шуурхай, үнэн зөв хангах

2. Иргэдийн нийгмийн идэвхийг өрнүүлэх

3. Хорооны ИНХ-ыг үр дүнтэй, цаг хугацаанд нь, иргэдэд хэрэгтэй

хэлбэрээр явуулдаг болох

4.Дүүргийн ИТХ болон хорооны ИНХ-аас гаргасан шийдвэр,

тогтоолын биелэлтийг өндөр болгох

5.Мэргэжлийн байгууллагын болон ажилтны саналыг авч шийдвэрт

тусгах

6.Гадаад орны болон өөрийн орны орон нутгийн туршлагыг

судласнаа нэвтрүүлэх талаар санаачлагтай ажиллах

7.Дүүрэг дотроо сайн ажиллаж байгаа хорооны ИНХ-н үйл

ажиллагааны туршлага солилцуулах ажлыг жил болгон зохион

байгуулаж байх

8.Хороодын хэсгийн ахлагч нарыг хэсэг дотор нь хуралдуулж ардчиллын зарчмаар сонгож ажилуулдаг байх

9.Хороодын хэсгийн ахлагч нарын нийгмийн асуудлыг онцгой анхаарч шийдвэрлэдэг байх / дотоод нөөц бололцоогоо дайчлан/

10.Төр болон ТББ, хүмүүнлэгийн байгууллагтай хамтран ажиллахдаа ирж буй тусламжийг үзэл бодлоор нь ялгаварлахгүй ардчиллын зарчимын дагуу шударга хувиарладаг байх

11.Иргэдээс авдаг хогны мөнгийг зун, намар хоёр хог баг гардгийг харгалзан үзэж багасгах, өвөл, хавар хоёр хог их гардаг учраас гэр хорооллын хогны мөнгийг өөр өөр тарифаар авдаг болгох

12.НӨУБ-тай холбоотой хууль дүрмийн талаар сайн суртачлах иргэдийн хуулийн мэдлэгийг дээшлүүлэх тал дээр анхаарах (Хороодын хэсгийн ахлагч болон иргэдийн дунд НӨУБ-н хуультай холбоотой хэлэлцүүлэг явуулах)

13.Санал гомдлоо хаана гаргаж, хэнд хандахаа мэдэхгүй байгаа иргэдэд зориулсан мэдээллийг өгөхийн тулд хэсгийн ахлагч нарыг бэлдэх тэднийг иргэдтэй ойр ойрхон уулзаж байхыг ажил үүргийн хувиарт тусгаж өгөх

14.Хорооны мэдээллийн самбарт байдаг мэдээллийг 7 хоног бүр шинэчилдэг байдлыг тогтмол байлгахын тулд хорооны ЗД үүрэг болгож түүнд хяналт тавьж ажиллах

15. НӨУБ-н талаар Электрон мэдээллийн бааз байгуулах

16.Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах хэсэг байгуулан ажилллах

17. Айл өрх бүрийг хаягдал хогоо төрөл төрлөөр нь ялгаж саванд

хийдэг болгоход хэвшүүлэн хаягдалыг хогийг заримыг дахин

боловсруулалт хийхэд зориулж авдаг зарим байгуулагуудтай

иргэдийг холбож өгөх тал дээр анхаарч ажиллах

2.3 Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга зам, хэлбэр

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд үйл ажиллагаанд оролцоход юу саад болж байгааг илэрүүлж, тэдгээр асуудлуудыг шийдвэрлэх явдал чухал юм.

2.3.1. Иргэдийн дүүргийн ИТХ болон хорооны ИНХ-ын талаарх мэдлэг, мэдээллээр түргэн шуурхай, үнэн зөв хангах

а. Иргэдэд шаардлагатай, хэрэгтэй мэдээллээр хангах мэдээллийн төв байгуулах

Дүүргийн ИТХ болон хорооны ИНХ-ын талаар мэдээлэл, иргэд хэрхэн яаж үр дүнтэй уг хурлуудад оролцох болон дүүргийн ИТХ болон хорооны ИНХ-аас гарсан тогтоол, шийдвэрүүдтэй танилцаж тус дүүргийнхээ хүрээнд биелэлтэнд хяналт тавих талаарх гэх мэт иж бүрэн мэдээллийг агуулсан мэдээллийн баазыг ажиллуулах хэрэгтэй байна. Ингэснээр иргэдийн оролцоог бодитойгоор нэмэгдүүлэх боломтой юм.

б. Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх электрон мэдээллийн бааз байгуулах

Орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан уг мэдээллийн баазыг байгуулж болох бөгөөд иргэд хүссэн үедээ вэб сайтанд нэвтрэн шаардлагатай мэдээлэл болон дүүргйин ИТХ болон ИНХ-аас гарсан тогтоол, шийдвэрүүдтэй цаг алдалгүй танилцах боломжтой юм.

2.3.2 Иргэдийн нийгмийн идэвхийг өрнүүлэх

Дүүргийн ИТХ болон хорооны ИНХ-ийг илүү сонирхолтой, иргэдэд үр дүнтэй, олныг хамарсан хэлбэрээр явуулж чадвал иргэдийг орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцуулж болно. Иргэдийн улс төр, нийгмийн идэвхийг өрнүүлэхэд дараах аргуудыг хэрэглэж болно.

Үүнд:

  • Хорооны ИНХ-д идэвхтэй, тогтмол оролцдог иргэдийг ямар нэгэн хэлбэрээр урамшуулдаг байх
  • Хорооны ИНХ-ын үйл ажиллагааны талаар мэдээллийг мэдээллийн хэрэгсэлээр сурталчилж олонд хүргэдэг байх
  • Хурлын шийдвэрийн төслийг урьдчилан олон нийтээр ил тод хэлэлцүүж, санал авдаг арга хэлбэрийг хэрэгжүүлэх
  • Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах хэсэг байгуулж ажилуулдаг болох
  • Иргэдийн хэрэгцээ, сонирхол, саналыг мэдэх судалгааг урьдчилан хийж үзэх, дараа нь хүссэн сэдвээр нь хурлаа зохион байгуулан хуралдах
  • Энэ чиглэлээр хөгжиж байгаа гадаад орнуудаас туршлага судлаж түүнийг нэвтрүүлэх тал дээр санаачлагтай ажиллах шаардлагатай байна.
  • Хурлыг сонирхолтой хэлбэрээр зохион байгуулаж иргэдийн идэвхийг өрнүүлэх ажлыг хаа хаанаа санаачлан хийх шаардлагтай байна.
  • НӨУБ нь ард иргэдийн ахуй амьдралтай байнга ойр байж тэдэнтэй дотно харьцдаг байх
  • Дүүргийн ИТХ болон Тэргүүлэгчид,хорооны ЗД нар нь цаг гарган ард иргэдтэйгээ уулзаж тэдний санаа бодол, хүсэл зоргийг сонсон мөрийн хөтөлбөртөө тусгадаг байх
  • Ард иргэдэд өгөөжтөй здийн засаг нийгмийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц бодлого үйл ажиллагааг боловсруулах
  • Иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө гар сэтгэл нийлэн ажиллах
  • Амьдарч байгаа орчны цэвэр цэмцгэр байлгахад иргэдийг татан оролцуулах түүнийг суртачлах
  • Агаарын бохирдлыг багасгах тал дээр бодлого боловсруулан нөөц бололцоогоо дайчлан ажиллах
  • Хуулиар олгосон боломжоо ашиглан дүүргийнхээ асуудлыг шийдэхийн төлөө санаачлага гарган ажиллах
  • Хороодын ЗД болон ИНХ-н дарга нарын идэвх санаачлага,оролцоо, мэдлэг чадварыг нь ашиглан дадлага туршлагыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллах
  • Дүүргийн ЗД болон ИТХ- нь бүрэн эрхийнхээ хүрээнд нийгмийн амьдралд өргөн оролцож, нөлөөлж шийдвэрээ оновчтой гаргаж цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагтай
  • Дүүрэг, хороодын боловсон хүчний бодлогод анхаарч чадвартай боловсон хүчнээр сэлбэх шаардлагтай байна.

2.3.3 Дүүргйин ИТХ болон хорооны ИНХ-ыг үр дүнтэй, цаг хугацаанд нь, иргэдэд хэрэгтэй хэлбэрээр явуулдаг болох

Дүүргийн ИТХ болон хорооны ИНХ нь үр дүн муутай, сунжирсан, цагтаа эхэлдэггүй гэх мэт шалтаануудаас болж түүнд оролцогч төлөөлөгчид болон иргэдийг уйдааж өөрөөсөө дайжуулдаг аюултай байдаг. Иймд хурлыг аль болох хурдан, оновчтой, үр дүнтэйгээр цаг хугацаанд нь явуулдаг байх нь маш чухал юм. Хамгийн гол нь хэлэлцэх асуудлууд нь тухайн дүүрэгг болон хорооныхоо хүндрэлтэй асуудлуудыг оновтой шийдвэрлэхээр чиглэгдсэн байхаар байвал маш чухал юм.

Нийт иргэдийн нийтлэг эрх ашгийг зөв олж харан бодлогын түвшинд оновчтой томъёолж зохион байгуулж чадвал иргэдийн оролцоо нэмэгдэнэ. Шат шатны хурлууд нь шинийг эрэлхийлж тулгарч байгаа бэрхшээлд шантрахгүйгээр гарц болгоныг зөв ажилласнаар иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.Дүүргийн ИТХ нь хороодын ИНХ-уудын ажлыг жигд түвшинд хүргэж, иргэдтэйгээ ойр байж, тэдний санал бодол эрэлт хэрэгцээг байнг мэдэрч чаддаг байх нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд маш чухал түлхэц болно.Хороодын ИНХ-ууд нь иргэдийнхээ эрх ашгийн төлөө нутаг дэвсгэрийнхээ тулгамдсан асуудлуудыг хуулийн хүрээнд шийдэж, цаг алдалгүй шийдвэр гаргаж байвал иргэдийн оролцоо нэмэгдэнэ.

2.3.4. Дүүргийн ИТХ болон хорооны ИНХ-аас гаргасан шийдвэр, тогтоолын биелэлтийг өндөр болгох

Дүүргийн ИТХ болон хорооны ИНХ-аар батлагдан гарсан шийдвэр, тогтоолын гүйцэтгэлд хяналт тавих явдал маш чухал юм. Учир нь хамтран гаргасан шийдвэр, тогтоол нь хэрэгжихгүй бол цаг зав, хүч хөдөлмөрөө хий дэмий зарцуулсан хэрэг болж төлөөлөгчид болон иргэд бухимддаг. Энэ байдал нь нийгмийн идэвхи, оролцоог нь бууруулах аюултай юм.

Өмнөх ИНХ дээр гарсан санал шүүмжлэлийн мөрөөр тодорхой ажил зохион байгуулж үр дүнгийн талаар дараагийн хуралд заавал мэдээллэдэг журмыг хэвшил болгох нь иргэдийн хуралд идэвхтэй оролцоход маш чухал түлхэц болох болно.Тэргүүлэгчид , ИТХ-н төлөөлөгчидтөйгөө сайн ажиллаж, хорооны ИНХ-ыг арга зүйн удирдлагаар хангах ажлыг сайжруулах, иргэдтэйгээ ажиллах ажлыг тогтмолжуулж чадвал иргэдийн оролцоо идэвх нэмэгдэнэ.Дүүргийн ИТХ болон Тэргүүлэгчид нь Хурлын төлөөлөгчид, ажлын албаны ажилтны мэдлэг чадварыг дээшлүүлэх нь чухал байна. Дүүргийн ИТХ болон Тэргүүлэгчид нь хорооны ИНХ-н байгууллагын материаллаг бааз, техник хангамжийг сайжруулах шаардлагтай байна.Хурлын шийдвэртээ иргэдийн санаа бодлыг тусгахын тулд иргэдийн оролцоон дээр тулгуурлан судлаж гарсан үр дүнд шийдвэр гаргадаг байх.Эргээд шийдвэрийнхээ хэрэгжилтэнд тогтмол хяналт тавьдаг механизмд шилжих хэрэгтэй байна.Хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтэнд онцгой анхаарах, дотоодыэн хяналтыг зохион байгуулахдаа ажлын хороо, дэд хороо, төлөөлөгчид, мэргэжлийн байгууллагууд, иргэдийг татан оролцуулж ажиллахад онцгой анхаарах хэрэгтэй юм.

ДҮГНЭЛТ

.Монгол Улсын Үндсэн Хууль нь анх удаагаа засаг захиргааны анхан шатны нэгжийг хуульчилж өгснөөрөө ач холбогдолтой юм.

Үндсэн Хуулийн 59.1-т “ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагтай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэж заасан бол мөн хуулийн 59.2-т: ”Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний тэргүүлэгчид мөн” гэж тодорхойлсон байна.Үндсэн хуулийн үзэл баримтлал нь нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээ, ажиллах зарчимыг тодорхойлж, НӨУБ гэж чухам ямар байгууллага байх болон түүний байгуулагдах зарчим, бүрэн эрхийн хугацааг нь тодорхой зааж өгсөн байдаг. Эдгээрээс үзэхэд НӨУБ нь хуулийн хүрээнд өөрсдөө идэвх санаачлагтай ажиллаж чадвал иргэдийн оролцоог нэмэгдүүлэх бүрэн боломж байна.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн чиг үүрэг нь түүний үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд юм.

Үүнд:

  • Орон нутгийн хэргийг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог хангаж өгөх
  • Орон нутгийн өмч болон санхүүгийн нөөцийг удирдах чиг үүрэгтэй
  • Тухайн нутаг дэвсгэрийн хөгжлийг хангах чиг үүрэгтэй
  • Нутаг дэвсгэрийн нийгэм — ахуйн мөн соёлын болон иргэдийн амьдралд зайлшгүй шаардлагтай бусад нөхцлийг хангах
  • Харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж болон нийгмийн дэг журмыг сахиулах
  • Хууль болон бусад эрх зүйгээр баталгаажсан нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх ашиг, сонирхолыг хамгаалах

гэсэн эдгээр чиглэлүүдийг хэрхэн хэрэгжиж байгаа талаар Чингэлтэй дүүргийн 1-19-р хорооны иргэдээс авсан судлагаан дээр үндэслэн ямар ямар асуудлууд тулгарч байгааг авч үзье.

Чингэлтэй дүүргийн иргэдээс авсан судалгаа болон 2006 оны дүүргйин ИТХ-ын тайлангаас харахад дараах зүйлс нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд иргэд нийтийг оролцуулахад тулгарч буй асуудлууд болно.

1 .Иргэдийн дүүргийн ИТХ болон хорооны ИНХ-ын талаарх мэдлэг,

мэдээллийн дутмаг байдал

2 .Иргэдийн нийгмийн идэвхи сул байдал

3. Хорооны ИНХ нь тогтсон цаг хугацаанд нь үр дүнтэй хуралдаж, иргэдийн

асуудлыг зохих түвшинд шийдвэрлэж чаддаггүй байдал

4 Дүүргийн ИТХ болон хорооны ИНХ-аас гаргасан шийдвэр, тогтоолын үл хэрэгжилт

Чингэлтэй дүүргийн иргэдийн судалгаанаас тулгарч буй асуудлуудыг шийдэж болох дараах арга замууд байна.

1. Иргэдийг дүүргийн ИТХ болон хорооны ИНХ-ын талаарх мэдлэг, мэдээллээр түргэн шуурхай, үнэн зөв хангах

· Иргэдэд шаардлагатай, хэрэгтэй мэдээллээр хангах мэдээллийн төв байгуулах

· Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх электрон мэдээллийн бааз байгуулах

2.Иргэдийн нийгмийн идэвхийг өрнүүлэх

3. Хорооны ИНХ-ыг үр дүнтэй, цаг хугацаанд нь, иргэдэд хэрэгтэй

хэлбэрээр явуулдаг болох

4. Дүүргийн ИТХ болон хорооны ИНХ-аас гаргасан шийдвэр,

тогтоолын биелэлтийг өндөр болгох

5..Мэргэжлийн байгууллагын болон ажилтны саналыг авч шийдвэрт

тусгах

6. Гадаад орны болон өөрийн орны орон нутгийн туршлагыг

судласнаа нэвтрүүлэх талаар санаачлагтай ажиллах

7. Дүүрэг дотроо сайн ажиллаж байгаа хорооны ИНХ-н үйл

ажиллагааны туршлага солилцуулах ажлыг жил болгон зохион

байгуулаж байх

8..Хороодын хэсгийн ахлагч нарыг хэсэг дотор нь хуралдуулж ардчиллын

зарчмаар сонгож ажилуулдаг байх

9. Хороодын хэсгийн ахлагч нарын нийгмийн асуудлыг онцгой анхаарч

шийдвэрлэдэг байх / дотоод нөөц бололцоогоо дайчлан/

10.Төр болон ТББ, хүмүүнлэгийн байгууллагтай хамтран ажиллахдаа ирж

буй тусламжийг үзэл бодлоор нь ялгаварлахгүй ардчиллын зарчимын

дагуу шударга хувиарладаг байх

11. Иргэдээс авдаг хогны мөнгийг зун, намар хоёр хог баг гардгийг харгалзан

үзэж багасгах, өвөл, хавар хоёр хог их гардаг учраас гэр хорооллын хогны

мөнгийг өөр өөр тарифаар авдаг болгох

12.НӨУБ-тай холбоотой хууль дүрмийн талаар сайн суртачлах иргэдийн

хуулийн мэдлэгийг дээшлүүлэх тал дээр анхаарах (Хороодын хэсгийн ахлагч болон иргэдийн дунд НӨУБ-н хуультай холбоотой хэлэлцүүлэг явуулах)

13. Санал гомдлоо хаана гаргаж, хэнд хандахаа мэдэхгүй байгаа иргэдэд зориулсан мэдээллийг өгөхийн тулд хэсгийн ахлагч нарыг бэлдэх тэднийг иргэдтэй ойр ойрхон уулзаж байхыг ажил үүргийн хувиарт тусгаж өгөх

14. Хорооны мэдээллийн самбарт байдаг мэдээллийг 7 хоног бүр шинэчилдэг байдлыг тогтмол байлгахын тулд хорооны ЗД үүрэг болгож түүнд хяналт тавьж ажиллах

15.Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах хэсэг байгуулан ажилллах

16.Айл өрх бүрийг хаягдал хогоо төрөл төрлөөр нь ялгаж саванд хийдэг болгоход хэвшүүлэн хаягдалыг хогийг заримыг дахин боловсруулалт хийхэд зориулж авдаг зарим байгуулагуудтай иргэдийг холбож өгөх тал дээр анхаарч ажиллах

.Баримт бичгийн судлагааны материал цуглуулж явахад ажиглагдсан зүйл бол Төрийн байгууллагын үйл ажиллагаа иргэдэд нээлттэй биш, мэдээлэл нь хаагдмал байлаа. Төрийн байгууллага хүнд суртал, шат дамжлаг ихтэй, төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд хүндрэлтэй цаг их бардаг. Судлагааны явцад Төрийн албан хаагчид иргэдтэй харилцах чадвар муу, хүнд сурталтай, албан хаагчдын ёс зүйн мэдлэг сул, харьцаа муутай, иргэдэд үйлчлэх ёстой гэдгээр хөнгөн шуурхай үйлчилдэггүй. Харин эсрэгээр тэд бидний аяыг харах ёстой гэсэн байдлаар ханддаг нь харагдаж байна.

.Судлагааны явцад нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилчид Хорооны засаг даргаас өгсүүлээд гар харах, ажлын цагийг хийдүүлэх, хэт улс төрждөг зэрэг зөрчлүүд ажиглагадаж байсан. Төр иргэн хоёрыг холбогч гүүр болсон нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдын сэтгэл зүй, олон нийтэд хандах хандлага, мэдлэг боловсрол, харьцааны соёлыг дээшлүүлэх харилцан хэн хэнээ хүндэтгэсэн харилцааг буй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.Төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, үр өгөөж хүртээмжийг дээшлүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, шуурхай байдлыг хангах, авилгал хүнд суртлыг арилгах, нөгөө талаас төр засгийн шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ард иргэдэд зорицлагдсан мэдээллийн илүү нээлттэй орчинг бий болгож, тэдгээрийн үйл ажиллагааны зарчимуудыг тодорхойлж бүрдүүлэх явдал чухал байна.Төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд тэдний асуудлыг дэмжих,хэрхэн хэрэгжүүлэх, үнэлэх, хянах, сайжруулах арга замыг тодорхойлон анхаар ч ажиллах шаардлагтай байна.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд үйл ажиллагаанд оролцоход юу саад болж байгааг илрүүлж, тэдгээр асуудлуудыг шийдвэрлэх явдал чухал юм.

Товчилсон үгийн тайлал:

ОН – Орон нутаг

ИНХ – Иргэд нийтийн хурал

ИТХ – Иргэдийн төлөөлөгчдийн хурал

ЗД - Засаг дарга

НӨУБ – Нутгийн өөрөө удирдах байгууллага

НӨУЁ - Нутгийн өөрөө удирдах ёс

МАХН – Монгол ардын хувьсгалт нам

АН – Ардчилсан нам

МҮАН – Монголын үндэсний ардчилсан нам

МСДН – Монголын социол димократ нам

АДХ – Ардын дептатуудын хурал

САА – Сангийн аж ахуй

МАА – Мал аж ахуй

ТАА – Тэжээлийн аж ахуй

Ном зүй

1. Монгол Улсын Үндсэн Хууль УБ хот.1992 он.Хуудас 25-27

2 .Б.Чимэд “Үндсэн Хуулийн үзэл баримтлал: 3-р дэвтэр,УБ,2004,.

3. М.Сандаг-очир “Нутгийн удирдлага”УБ,2003,Хуудас 7-37

4. Б.Чимэд “Багийн өнгөрсөн ба одоо ирээдүй” УБ хот. 2002 он.

5. С.Төмөр “Монгол Улсын Үндсэн Хуулийн Эрх Зүй. УБ хо2004 (Нутгийн

өөрөө удирдах ёс: онол , туршлага, хэтийн төлөв) Хуудас 3-5

6 .МУЗГ-ын “Хэрэгжүүлэгч Агентлаг Удирдлагын Академи” УБ хот. 2004,

.“Сумын судалгаа онол арга зүйн асуудал” Хуудас 44

7.Монгол Улсын Засаг захиргаа , Нутаг дэвсгэрийн Нэгжийн тухай хууль.УБ

1992 он

8..Төсвийн байгуулагын удирдлагын санхүүжилтийн тухай хууль, УБ,2002 он

9.Монгол Улсын Загийн газрын Хэрэг Эрхлэх Газар , Азийн хөгжлийн Банк “Төвлөрлийг сааруулах , нутгийн захиргааг өөрчлөн шинэчлэх хүрээ , үйл ажиллагааны төлөвлөгөө” ,УБ хот , 1996 он

10.МУ-д төвлөрлийг сааруулах , нутгийн өөрийн удирдлагын чадавхийг дээшлүүлэх нь II.гарын авлага” Иргэн ба Хууль зүй” УБ хот 2005 он

11.Я.Долгоржав “Нутгийн өөрөө удирдах ёс” ,УБ хот , 2000 он

12.МУ-д төвлөрлийг сааруулах , нутгийн өөрийн удирдлагын чадавхийг дээшлүүлэх нь I.(1997-1999).”Сонсогчийн гарын авлага” УБ хот , 1999

13.Д.Баярсайхан “Хүний эрх ба нутгийн өөрөө удирдах ёс” ,УБ хот , 1999

14Г.Маналжав , М.Мандах “Монгол Улсын орон нутаг , түүний удирдлага ” УБ хот , 2004

15.Улс төрийн боловсролын Академи “Монгол Улсын үзэл баримтлал ” УБ хот , 2002 он

16.Улс төрийн боловсролын Академи “Монгол Улсын үзэл баримтлал ” УБ хот , 2000 он

17.Г. Маналжав “Хурал, өөрөө удирдах ёс” 2000 он

18.Азийн Хөгжлийн Банк “Шинэчлэлийг хэрэгжүүлэх төв ба нутгийн удирдлагын асуудлуудын судалгаа” , УБ хот 2000-2001 он

19.Нээлттэй Нийгэм Форум “Үндэсний ба Нутгийн удирдлагын чиг үүргийн зохистой хувиарлалт ”УБ хот , 2005 он

20.Намсрайн Дамба НӨУЁ-ны байгууллагын уламжлал шинэчлэл, туршлага, 2005 он, УБ.

21.Монголын Нутгийн Удирдлагын Холбоо Монгол Улсын нутгийн өөрөө удирдах ёсны тунхаг бичиг гарын авлага 2001он УБ

22.Монголын Нутгийн Удирдлагын Холбоо Нутгийн өөрийн удирдлагын өнөөгийн байдал ололт, дутагдал , хандлага — /Онол практикийн бага хурал,илтгэл, хэлсэн үгийн эмхэтгэл/ 2003 он УБ

23.Б.Жадамба, Ц.Чимэдлхам Судлагааны арга зүй УБ хот 2001он

24.Сургалтын гарын авлага боловсруулах баг, Монгол Улсад Нутгийн өөрийн чадавхийг дээшлүүлэх нь УБ хот 2004 он

25.Орон нутгийн удирдлага, түүний эрх зүйн зохицуулалт УБ хот 2007 он. Конрад Аденауэр сан.

26.Д.Дондог , О.Тунгалаг Нутгийн удирдлага- эрх зүйн шинэчлэл УБ 2007 он.

27.О.Тунгалаг , С. Оюунгэрэл. Орон нутгийн хурлын үйл ажиллагааг чанаржуулах нь УБ хот 2004 он.

28.О.Тунгалаг Орон нутгийн удирдлага УБ хот 2000 он

29.Д.Баярсайхан Хүний эрх ба нутгийн өөрөө удирдах ёс УБ хот 1999 он.

30.Л.Лувсанжамц Үндэсний ба нутгийн удирдлагын чиг үүргийн зохистой хувиарлалт УБ хот 2005 он

31.Д.Дэлгэрзаяа НӨУЁ /Герман улсын тогтолцоо / УБ хот 2002 он.

32.”Иргэдийн төлөөллөгчдийн хурлын нээлттэй байдал Иргэдийн оролцоо” судлагааны тайлан, УБ.2002 он

33.Б.Баттүвшин “Нутгийн удирдлагын практик асуудалд” УБ.2001 он

БНМАУ-ын Үндсэн хууль , түүнд холбогдох зарим актын эмхэтгэл. Улсын хэвлэлийн газар.УБ хот. 1972 он..

34..БНМАУ-ын Үндсэн Хууль, түүнд холбогдох зарим актын эмхтгэл,Улсын хэвлэлийн газар, УБ, 1972,Хуудас 65

Эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл

1.Нутгийн удирдлага /онол практик, арга зүйн сэтгүүл/ 2004он №4/30

2.Нутгийн удирдлага /онол практик, арга зүйн сэтгүүл/ 2005он №6/36

3.Нутгийн удирдлага /онол практик, арга зүйн сэтгүүл/ 2005он №5/35

4.Нутгийн удирдлага /онол практик, арга зүйн сэтгүүл/ 2005он №4/34

5.Нутгийн удирдлага /онол практик, арга зүйн сэтгүүл/ 2005он №3/33

6.Нутгийн удирдлага /онол практик, арга зүйн сэтгүүл/ 2005он №2/32

7.Нутгийн удирдлага /онол практик, арга зүйн сэтгүүл/ 2005он №1/31

8.Нутгийн удирдлага /онол практик, арга зүйн сэтгүүл/ 2006он №1/37

9.Нутгийн удирдлага /онол практик, арга зүйн сэтгүүл/ 2006он №5/41

10.Нутгийн удирдлага /онол практик, арга зүйн сэтгүүл/ 2006он №4/40

11.”Нутгийн удирдлага— онол практик, арга зүйн сэтгүүл.2006 №6.42

12.Нутгийн удирдлага- онол практик ,арга зүйн сэтгүүл .2006 №8.44

Мэдээ материал:

  1. Чингэлтэй дүүргийн ИТХ-с 2006 онд хийсэн ажлын тайлан
  2. ЧД-н 2007 оны төсвийн тодотгосон төлөвлөгөөний тухай танилцуулга
  3. ЧД-н ХТН-н тогтоол № 29, № 43
  4. ЧД-н 2007 оны орон нутгийн төсвийн орлогын тодотгосон төлөвлөгөөний төсөл
  5. ЧД-н 4-р хорооны ИНХ-н тайлан, төлөвлөгөө, тогтоол, тэргүүлэгчдийн судалгаа, тэргүүлэгчдийн ажлын төлөвлөгөө

Д.Дондог,О.Тунгалаг”Нуєтгийн удирдлага эрх зїйн шинэчлэл” УБ,2007,83 дахь талын схемийг ашиглав.

Д.Дондог,О.Тунгалаг”Нутгийн удирдлага-эрх зїйн шинэчлэл”, УБ ,2007,121дэх талд їз.

No comments: