Monday, November 12, 2007

Нутгийн єєрєє удирдах байгууллагын їйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдїїлэх нь

I БҮЛЭГ. НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ОНОЛЫН ҮНДЭС, ИРГЭДИЙН ОРОЛЦООНЫ ТУХАЙ ОЙЛГОЛТ

1.1 Нутгийн өөрөө удирдах байгууллагын тухай ойлголт, түүний үйл ажиллагааны зарчим болон үндсэн чиг үүргүүд

Нутгийн өөрөө удирдах ёс буюу нутгийн өөрөө удирдах байгууллагын тухай ойлголт нь маш эртний ойлголт бөгөөд хүн төрлөхтний түүхтэй салшгүй холбоотой юм. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь тухайн нутаг дэвсгэрийн хамт олны нийгмийн асуудал болон тэдний эрх ашгийг хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж чаддаг, өөрөө хариуцлагаа үүрэх чадвартай, өөрийн гэсэн өмчтэй, иргэдийн төлөөллийн нөгөө талаас төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага юм.

Нутгийн удирдлага гэдэг нь товчхон хэлэхэд төвийн удирдлагаас ангид орон нутгийн төвшний удирдлагыг хэлэх бөгөөд энэ нь засаг захиргаа , удирдлагын арга барилтай зөв хослох чиг үүргийг хэрэгжүүлэхэд олон түмэн оролцох боломжтой, гадны ямар нэг нөлөө, хяналтаас чөлөөтөй байж тэдгээрийн тодорхой засаглах бүрэн эрхийн тухай асуудал юм.[1] Европын ихэнхи улс 1985 онд Европын Зөвлөлийн баталсан “нутгийн өөрөө удирдах ёсны тухай” Хартийн 3.1-д “нутгийн өөрөө удирдах ёс/удирдлага/ гэдэг бол хуулийн хүрээнд, хүн амын ашиг сонирхолын дагуу, өөрөө хариуцлага хүлээх зарчимд тулгуурлан төрийн хэргийн ихэнхи хэсгийг зохицуулан дэглэж удирдах бодит чадамж , эрх юм.” гэж тодорхойлжээ.[2] Нутгийн өөрөө удирдах ёсны Европын Хартид түүнд нэгдэн орж буй Европын холбооны улсуудад юуны түрүүнд дор дурдсан 10 зүйлийг хангах шаардлагыг тавьсан байна.[3]

  • Өөрийн удирдлага, нутаг дэвсгэр бүхий коммуны үндсэн бүрэн эрх нь Үндсэн хууль, эсвэл бусад хуулиар баталгаажсан байх
  • Төрийн зүгээс коммунд тодорхой зорилготойгоор хуулийн хүрээнд ямар нэгэн бүрэн эрхийг шилжүүлэхийг үгүйсгэхгүй байх
  • Хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд өөрийн санаачлагаар бүх зүйлийг хийх
  • Коммуны бүрэн эрх нь тодорхой байхын хамт хуульд заагаагүй бол төвийн болон дээд шатны байгууллагын зүгээс түүнийг үгүйсгэж, хязгаарлахгүй байх
  • Коммуны хилийн зэсийг өөрчлөхдөө түүний удирдах байгууллагын саналыг авах
  • Коммуны сонгуульт төлөөлөгчдийн эрх зүйн байдал нь өөрийн албан үүргээ саадгүй биелүүлэх баталгаа болох

· Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд тавих захиргааны аливаа хяналт нь зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн зарчмыг сахиулах утгыг агуулсан байх

· Нутгийн өөрөө удирдах байгууллага нь зарцуулах эрх бүхий өөрийн гэсэн өмчтэй байх

· Коммун нь өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрх зүйн баталгаагаар хангагдах эрхтэй байх

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын цаашдын хөгжилд чухал хувь хэмэр оруулсан үйл явдал бол Канадын Торонто хотноо 1993 онд хуралдсан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын олон улсын холбооны 31-р бага хурлаас баталсан “Нутгийн өөрөө удирдах ёсны олон улсын тунхаг “зэрэг баримт бичигүүд батлагдан гарсан явдал юм. Энэхүү тунхагт “Нутаг дэвсгэрийн аливаа нэгжид оршин суугчид, иргэд өөрсдийн амьдрал, аж ахуйд хамаарах бүх асуудлыг ардчилсан, шууд, нууц, тэгш, тогтмол хугацааны, бүгдийг хамарсан сонгуулиар зохион байгуулсан төлөөллийн байгууллагаараа дамжуулан өөрсдийн итгэл, үнэмшил, нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн хөрөнгө, мөнгөнийхээ хирээр хууль тогтоох дээд байгууллагаас батлан гаргасан хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэн зохицуулах эрх мэдлийг “нутгийн өөрөө удирдах ёс”хэмээн тодорхойлжээ.[4] Манай орны хувьд энэ үзэл санааг дэмжиж Нутгийн Удирдлагын Холбооноос өөрийн орны “Нутгийн өөрөө удирдах ёс”-ыг бэхжүүлэх улмаар ардчилсан төрийн тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор 2001 онд болсон II их хурлаас энэхүү тунхагийг гаргажээ.

Энэ тунхагийн зарчим, үзэл санаа нь одоо үед дэлхий нийтээр нутгийн өөрөө удирдах байгууллагад баримтлаж буй бодлогтой нийцэж байгаагаараа давуу талтай юм. “Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль” –ийн шинчэлсэн найруулгаар “Нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллгатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг, сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн” гэж тодорхойлсон билээ.Нутгийн өөрөө удирдах байгууллагын зорилго бол нутгийн иргэдийг сайн сайхан ажиллаж амьдруулах явдал юм.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын онолын үндэс

Нутгйин өөрөө удирдах ёс буюу нутгийн өөрөө удирдах байгууллага нь хүн төрлөхтний түүхтэй салшгүй холбоотой юм. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн нутаг дэвсгэр болон түүнд оршин суудаг хүн ам тэдний эрх ашгийг хамгаалах болон төртөй харьцах тэдний хоорондын харилцааны эрх зүй зэрэг хүчин зүйлтэй холбоотой байна.Нутгийн өөрөө удирдах байгууллагад тулгуурладаг”Өөрөө удирдах ёс гэсэн ойлголтыг Францын хувьсгалын үед төртөй харилцах нэгжийн бие даасан байдлыг тусган илэрхийлэхийн тулд анх удаа хэрэглэжээ.Германы эрдэмтэн Штейн “Өөрөө удирдах ёсыг иргэд орон нутгийн түвшинд төрийн удирдлагын хэрэгт оролцох хэлбэр” гэж үзжээ. Хожим нь энэ ойлголт либерализмын нөлөөгөөр иргэдийн хувийн эрх ,эрх чөлөөний агуулгаар өргөн хүрээнд хэрэглэгдэх болжээ.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцооны үүсэл хөгжил нь суурин болон нүүдлийн соёл иргэншил оршин тогтсонтой холбоотой байна. Тухайн үедээ нутгийн өөрөө удирдах ёсны /байгууллагын /хөгжилд том хувь нэмэр оруулсан гол үйл явдал нь Францд гарсан хувьсгал байжээ. Энэ үед европын орнуудад ч гэсэн засаглалын шинэ хэлбэр бий болгох зайлшгүй шаардлагыг дэвшүүлэн тавьж байжээ.19-р зуунд нутгийн өөрөө удирдах ёсны онолын үндсийг Токвиль, Штейн, Гнейст нарын зэрэг эрдэмтэд өөрсдийн бүтээлд тодорхой тусгаж байжээ. Тэд нутгийн өөрөө удирдах ёсны тухай онолын үндсийг дараах таван чиглэлд авч үзсэн байдаг байна.

Нутгийн өөрөө удирдах ёсны тухай онолын урсгалыг “Чөлөөт хүй нэгдэл /община/-ийн”, “Нийгмийн”,Төрийн”, ”Дуализмын”, Нийгмийн үйлчилгээний” гэсэн таван чиглэлд ангилан авч үздэг байна.[5]

Чөлөөт хүй нэгдэл /община/-ийн онол

Нутгийн өөрөө удирдах ёсны онолын үндсийг бий болгоход 19-р зууны

Германы гарамгай эрдэмтэд Гнейст,Штейн,Лабанд нар нилээд хувь нэмэр

оруулжээ.

Эдгээр эрдэмтэд нутгийн өөрийн удирдлагын мөн чанарт тулгуурлан

чөлөөт хүй нэгдэл/община/-ийн онолыг дэвшүүлэн тавьсан байна..Энэ үед Европын орнуудад ч гэсэн Үндсэн Хуульт ёсны төлөө хөдөлгөөн өрнөсөн нь тэр үеийн хүнд сурталтай хэцүү тогтолцооноос салах гэсэн орон нутгийн тэмцэл нь чөлөөт хүй нэгдлийн онол дэлгэрхэд чухал түлхэц болжээ. Белги/1831он/-ийн Үндсэн хуульд хууль тогтоох,гүйцэтгэх, шүүх засаглалын зэрэгцээгээр дөрөв дэхь засаглал болгож нутгийн өөрийн удирдлагын тухай тусгай бүлэг бий болгосон нь цаашид нутгийн өөрийн удирдлагыг Үндсэн хуулийн хүрээнд хөгжүүлэхэд чухал алхам ,хувь нэмэр болсон байна. Францын төрийн зүтгэлтэн Турэ энэ үзэл санааг тавьсан илтгэлдээ дэвшүүлэн тавьж байжээ. Түүний илтгэлд нутгийн өөрийн удирдлагын онолын шийдвэрлэх үндсэн асуудал болох нутгийн удирдлагын өөрийнх нь мөн чанарт байдаг общины өөрийнх нь ажлын тухай ойлголт, мөн төрөөс орон нутгийн байгууллагад шилжүүлж болох төрийн ажлын тухай ойлголтыг тус тус дэвшүүлэн тавьж байжээ.

Нийгмийн онол

Чөлөөт хүй нэгдлийн онолын халааг авч нутгийн өөрөө удирдах ёсны тухай нийгмийн онол гарч иржээ.Энэ онолын урсгал нь общины онолын адил төр, нийгмийн хоорондох зөрчилт байдлаас үүссэн байна. Хамгийн гол зарчим нь орон нутгийн бие даасан хамтлаг, холбоонууд өөрсдийн зорилгоо чөлөөтөй хэрэгжүүлж байхад оршдог байна. Нийгмийн онолоор бол нутаг дэвсгэрийн бие даасан хамтлаг, холбоонууд өөрийн зорилгоо хэрэгжүүлэх нь зөвхөн тэдний эрхийн асуудал бөгөөд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь төрийн байгууллага биш гэж үздэг байсан байна. Энэ нь төр, орон нутгийн хооронд зөрчилдөөн болон үл ойлголцох байдлыг үүсгэж цаашид хөгжих боломжийг нь хязгаарлажээ.Төрийн болон нутгийн удирдлагын эрхлэх чиг үүргийг хатуу зааглаж тогтоож болдоггүйг амьдрал харуулжээ. Гэхдээ энэ онол нь нутгийн өөрөө удирдах байгууллага нь бие даасан мөн тухайн нутаг дэвсгэрийн ашиг сонирхлыг илэрхийлэгч байгууллага байх ёстой гэжээ. Энэ нь төрийн байгууллага биш гэдгийг гаргаж тавьснаар нутгийн өөрөө удирдах ёсны онолын хөгжилд том хувь нэмэр оруулсан юм.

Төрийн онол

Германы эрдэмтэн Фон Лоренц Штейн, Рудольф Гнейст нар нийгмийн онолын сул талыг харгалзан үзэж эдгээр үзэл баримтлалд тулгуурлан нутгийн өөрийн удирдлагын төрийн онолыг бүтээжээ. Энэ онолоор бол нутгийн өөрийн удирдлага нь төрийн удирдлагын орон нутгийн зохион байгуулалтын нэг хэлбэр юм гэж тодорхойлжээ. Ийм болхоор нутгийн өөрөө удирдах ёсны бүхий л бүрэн эрх нь төрөөс зөвшөөрсөн төрийн засаглалаас эх сурвалжтай гэж үздэг байна. Нутгийн удирдлага нь төрийн удирдлагаас ялгаатай нь түүнийг нутгийн бие даасан хамтлаг болон нутгийн иргэд хэрэгжүүлдэг байна. Р.Гнейст, Л.Штейн нар нутгийн өөрөө удирдах ёсны төрийн онолын хүрээнд харилцан ялгаатай 2 үндсэн чиглэл /улс төрийн-Гнейст ,хуулийн-Штейн /-ийг томъёолон гаргасан байна. Р. Гнейстийн үзэж байгаагаар орон нутагт өөрийн удирдлагын бие даасан байгууллагыг байгуулж, тэнд тусгай албан хаагчид буюу орон нутгийн иргэдээс удирдлагыг үнэ хөлсгүйгээр хэргэжүүлнэ. Харин Л.Штейн нутгийн өөрийн удирдлагын бие даасан байгууллагыг байгуулах бөгөөд тэр нь төрд шууд хамаарахгүй боловч төрийн зөвшөөрсөнөөр төрийн удирдлагын тодорхой зорилт ,чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж үзжээ. Олонхи эрдэмтэд Л.Штейны .хандлагыг дэмжсэн байна.Тэдний үзсэнээр нутаг дэвсгэрийн бие даасан нэгдэл/корпорация/ нь төртэй харилцахдаа нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн эрхтэй оролцох явдал юм Орчин үеийн гадаадын эрдэмтэдийн үзэж байгаагаар орон нутагт төрийн удирдлагын төвлөрлийг сааруулсан хэлбэр болно

Дуализмын онол

ХХ зууны эхээр төрийн онолын дараа дуализмын онол нь төрийн болон нийгмийн онолын давуу талыг авч гарч иржээ. Энэ онолоор цэвэр нутгийн өөрөө удирдах ёсны өөрийнх нь ажил хэрэг ба орон нутгийн түвшинд төрийн тодорхой чиг үүргийг төрийн захиргааны байгууллага шиг бие даан хэрэгжүүлдэг хоёрдмол шинжийг илэрхийлдэг гэж үздэг байна. Энэ хоёрдмол шинж нь дэлхийн олон орны Үндсэн хуульд болон Европын хартид тусгалаа олжээ. Энэ нь нутгийн өөрөө удирдах ёсны хөгжлийг тодорхойлох гол зарчим ч гэж болох юм.

Нийгмийн үйлчилгээний онол

Энэ онолын онцлог нь нутгийн өөрийн удирдлагын үйл ажиллагааны гол зорилго бол нутаг дэвсгэрийн оршин суугчдын сайн сайхан байдлыг хангах явдал гэж үзжээ. Мөн оршин суугчдадаа үйлчилгээ үзүүлэх нь нутгийн өөрийн удирдлагын үүрэг гэж үздэг байна. Эдгээр онолын сургаал, чиглэлүүд нь өөрийн давуу болон сул талуудтай гэдэг нь түүхийн урт үеийг туулахдаа амьдралд дангаараа хэрэглэгдэхгүй болох нь харагджээ. Харин тухайн орны төрийн байгууламж болон тогтолцооны хэв маяг, хэлбэр, тухайн орны хүмүүсийн уламжлал, иргэдийн аж төрөх ёс, зан заншил зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой болох нь хөгжлийн явцад тогтоогдсон байна. Дэлхийн улс орнууд тэдгээрээс өөрийн оронд аль нь үр дүнтэй, амьдралд нийцэх хэсгийг сонгон авч нутгийн өөрийн тогтолцоондоо тусгаж хэрэгжүүлсээр иржээ.

Нутгийн өөрөө удирдах байгууллага гэж юу вэ?

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь Үндсэн Хуулиар эрх хэмжээ нь тодорхойлогдсон байгууллага юм.

Гэхдээ нутгийн өөрөө удирдах байгууллага өмнөх АДХ-ын байгууллагын гүйцэтгэж байсан зарим чиг үүрэг, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиг үүрэг, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийг хэлэлцэн шийдвэрлэж байдаг онцлогтой билээ.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын статусыг тухайн нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч албан тушаалтан / Захирагч, Засаг ноён, Мэр гэх мэт / эрх хэмжээтэй байх уу, нутаг дэвсгэрийн иргэдийн сонгосон тэдний төлөөллийн байгууллага эрх хэмжээтэй байх уу гэдэг ойлголттой хольж ойлгож болохгүй юм. Эдгээр байгууллагууд хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд л үйл ажиллагаагаа явуулах бөгөөд тухайн улс орны хөгжлийн хүрсэн түвшин, нийгмийн идэвх, зан заншил зэрэг олон хүчин зүйлээс удирдлагын аль байгууллага нь эрх хэмжээтэй байх асуудал шалтгаалдаг байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн тоог хүн амын тоо, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан тогтоодог.

  1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал:

Ø 50 000 хүртэл хүн амтай бол – 25 төлөөлөгч

Ø 50 000 – 90 000 хүртэл хүн амтай бол – 30 төлөөлөгч

Ø 90 000 дээш хүн амтай бол – 35 төлөөлөгч

  1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал – 40 төлөөлөгч
  2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал:

Ø 2 000 хүртэл хүн амтай бол – 15 төлөөлөгч

Ø 2 000 – 9 000 хүртэл хүн амтай бол – 20 төлөөлөгч

Ø 9 000 дээш хүн амтай бол – 25 төлөөлөгч

  1. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал:

Ø Багануур, Багахангай, Налайх дүүргүүд – 15 төлөөлөгч

Ø Бусад дүүргүүд – 35 төлөөлөгч

Нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоо

Монгол улсад Ардын хувьсал ялсанаас хойш нутгийн удирдлагын хуучин тогтолцоог халж, засаг захиргааны байгууллагын шинэ системийг үүсгэн хөгжиж ирсээр ардчилсан хувьсгалтай золгожээ. Манай орон зах зээлийн харилцаанд шилжиснээр нутгийн удирдлагын тогтолцоонд өөрчлөлт орж, 1992 оны шинэ Үндсэн Хуулиар баталгаажсан нутгийн удирдлагын цоо шинэ тогтолцоо буй болгосноор өнөөг хүрчээ. Өмнөх тогтолцооны үед бүтцийн өөрчлөлтийг хийсээр ирсэн нь ололттой тал байсан ч бас дутагдалтай тал нь захиргааны байгууллагыг аж ахуйн туслах ажил мэтээр САА, МАА, ТАА, Нэгдэлийн удирдлагуудад хавсаргасан явдал юм. Өнөөгийн тогтолцооны давуу тал нь Үндсэн Хуульд баг, хороог анхан шатны нэгж болгон хуульчлан тогтоож өгсөн явдал юм.

А. Өмнөх үеийн нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоо болон зохион байгуулалтын бүтэцийн тухай

Ардын засгийн газраас 1923-аас 1925 онд “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм , “Их шавийн захиргааны дүрэм”, Ховдын харъяат газрын захиргааны дүрэм”,“Дарьгангын нутгийн захиргааны дүрэм”, “Улаанбаатар хотын захиргааны газрын дагаж явах дүрэм”- ийг баталжээ.Эдгээр дүрмийг үндэслэн засаг захиргааны байгууллага байгуулах ажил амжиллттай явагджээ.”Монгол улсын нутгийн захиргааны дүрэмийн нэгдүгээр зүйл”-д ….арван гэрээс дээш баг, сум, хошуу , аймаг , улсын засгийн газар хүртэл тус тусын ардын төлөөлөгчдийг сонгон хуралдуулж, дэс дараалан хурал байгуулан, элдэв хэрэг зүйлийг шүүмжлэн хэлэлцүүлж, олонхийн саналаар таслан тогтоож, ардын эрхийг эрхэмлэн хүндэтгэвэл зохино”[6] гэж заажээ. Үүний дагуу Хурлуудыг сонгон байгуулах ажил явагдаж орон нутгийн засаг захиргааны хуваарьт үндэслэсэн арван гэр, баг , сум , хошуу , аймгаас үүссэн хурал ба тэдгээрийн гүйцэтгэх байгууллагын нэгдмэл систем бүрэлдэн тогтожээ.1924 онд Улсын Анхдугаар Их Хурал хуралдаж эхэлснээр нэгдмэл систем бүрэлдэн тогтсон гэж үздэг байна. Энэ систем нь арван гэрийн , багийн , сумын , хошууны , аймгийн Хурал болон Улсын Их Хурал гэсэн 6 шатлалаас бүрддэг байжээ.

  • 1924 оны анхдугаар Үндсэн хуульд төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагыг”Хурал” гэж нэрлэжээ.
  • 1940 оны Үндсэн хуульд “Хөдөлмөрчин ардын Хурал”
  • 1949 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “Хөдөлмөрчдийн депутатын Хурал”
  • 1960 оны Үндсэн хуулиар “Ардын депутатын Хурал “гэж тус тус өөрчлөгдөн нэрлэгдэж иржээ.

Ардын депутатуудын Хурал / АДХ / -ын систем нь 3 шатны 7 төрлийн хурлаас бүрдэж үйл ажиллагаагаа явуулдаг байжээ.

· Дээд шат – Ардын Их Хурал

· Дунд шат – Аймаг , хотын АДХ

· Доод шат – Сум , хороо , район , орон нутгийн хотын АДХ

Эдгээр хурлын системын тогтолцоо нь 1992 он хүртэл хэрэгжээд цоо шинэ тогтолцоонд шилжсэн юм. Өмнөх үеийн бүх шатны АДХ-д нэгдэж засаг төрийн эрх барих төлөөлөлөгчдийн байгууллагын нэгдмэл системийг бүрдүүлж байжээ.

Энэ үеийн системийн онцлог нь нэгдмэл систем бөгөөд мөн Хурал бүр нь нэгдмэл системийн нэг хэсэг болж ажилладагт бас нэг онцлог нь оршиж байжээ. Орон нутгийн АДХ-ын системийн дээд шат нь 1960 оны Үндсэн Хуулийн 5-р бүлгийн 46-р зүйлийн заалтын дагуу байгуулагдсан 18 аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойр хотын 22 хурлаас бүрддэг байжээ. АДХ-ын үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр нь чуулган, байнгын комисс, депутат, гүйцэтгэх захиргааны үйл ажиллагаа байжээ. Үүгээр АДХ-ын тасралтгүй үйл ажиллагааг хангаж иржээ. Аймаг, хотын Хурлын эрх хэмжээний нэг хэсэг нь анхан шатны Хурлыг удирддаг байжээ. АДХ-ын чуулганыг тухайн хурлын гүйцэтгэх захиргаа зарлан / аймаг, хотын АДХ –ыг жилд 2 удаа , анхан шатны АДХ-ыг жилд 3 удаа / хуралдуулдаг байжээ.

Орон нутгийн АДХ-ын зохион байгууллалтын нэг салшгүй хэлбэр нь байнгын комисс байсан байна. Байнгын комиссыг төрийн байгууллалтын тодорхой салбар болон аж ахуйн асуудлаар гэх мэтээр байгуулдаг байжээ. АДХ нь өөрөө Байнгын комиссын төрөл,бүрэлдэхүүнийг тогтоон шийдвэрлэдэг байжээ Байнгын комиссын бүрэлдэхүүнд гүйцэтгэх захиргааны гишүүд болон ардын хянан шалгах хорооны дарга мөн шүүхийн дарга, прокурорыг оруулдаггүй байжээ.АИХ-ын Тэргүүлэгчид Байнгын комиссын ажиллах дүрмийг баталдаг байсан нь тэр үеийн системийн онцлог байжээ.

Хурлын гүйцэтгэн захирамжлах газар нь гүйцэтгэх захиргаа байжээ.Аймаг, хотын гүйцэтгэх захиргааны байгууллага нь сард 1-ээс доошгүй мөн анхан шатны байгууллага нь сард 2-оос доошгүй удаа хуралддаг байв. Чуулганаар хэлэлцүүлэхээр зааснаас бусад аливаа асуудлыг гүйцэтгэх захиргаа шийдвэрлэх эрхтэй байжээ. Гүйцэтгэх захиргаа нь хуулинд зааснаар дараах үүргүүдийг гүйцэтгэдэг байжээ.

- Хурлын чуулганыг зарлаж, бэлтгэн хийлгэх ажлыг;

- Хурлын байнгын комиссуудын үйл ажиллагааг зохицуулах ажлыг;

- Бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь депутатад туслах ажлыг

АДХ-аас Гүйцэтгэх захиргааны газар, хэлтэс, тасгийг улс ардын аж ахуйн салбарын чиглэлтэй уялдуулан байгуулдаг байжээ.Аймаг, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны газар, хэлтсийн дүрмийг Сайд нарын зөвлөл баталдаг байжээ.

АДХ-ын гүйцэтгэх захиргааны дэргэд 3 төрлийн комисс ажилладаг байжээ.Үүнд:

1.Насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг эрхлэх комисс

2.Захиргааны комисс

3.Хянах комисс

Эдгээр комиссууд нь тус тусдаа өөр өөрийн гэсэн онцлог үүргүүдийг гүйцэтгэдэг байсан байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын өмнөх тогтолцооны үеийн удирдлагын үүрэг , хариуцлагын тогтолцоо нь шат шатандаа давхацсан босоо тогтолцоотой байжээ.

Б. Өнөөгийн нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоо болон зохион байгуулалтын бүтэцийн тухай

Монгол орон ардчилал , зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй орж эхэлсэн тэр үед шинэ Үндсэн Хууль батлагдсанаар нутгийн удирдлагын тогтолцоог өөрчлөн байгуулах эрх зүйн орчин бүрдсэн юм..Ардчилсан нийгэмд иргэн бүр өөрийн амьдарч буй орон нутгийнхаа асуудлыг шийдвэрлэхэд оролцох боломж бүрдсэн, эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн шинэ Үндсэн хуультай болсон билээ. Мөн Үндсэн Хууль батлагдсан тэр жил нутгийн удирдлагын хууль мэндэлсэн нь “Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль юм.Үүнээс хойш олон хуулиуд батлагдан гарч ирсэн. Монгол улсын шинэ Үндсэн Хууль хэрэгжсэнээр нийгмийн амьдралын бүхий л харилцааг хуулиар зохицуулдаг болов

.Монгол улсын Үндсэн Хуулийн 1 дүгээр бүлгийн 2 дугаар зүйлд:

  1. Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна.
  2. Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана гэж заасан байдаг. Мөн Үндсэн хуулийн 4 дүгээр бүлэгт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцооны тухай хуульчлан тодорхой тогтоож өгсөн байдаг.

Үндсэн хуульд зааснаар газар зүйн байршилаар нь нутгийн удирдлагын субъектүүдийг буй болгожээ.

Нутгийн өөрөө удирдах байгууллагыг Үндсэн Хуульд ийнхүү тодорхойлжээ. Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг,нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдын Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал юм.

Тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний тэргүүлэгчид мөн гэж. 1992 онд батлагдсан Монгол Улсын Шинэ Үндсэн Хуулиар ИТХ-ын байгууллагыг Үндсэн Хуулийн байгууллага болгон баталгаажуулж өгчээ.Үүгээр баг, хорооны бүтцийг анх удаа засаг захиргааны анхан шатны нэгж гэж тодорхойлж өгсөнөөрөө хуучин АДХ-ын системийн тогтолцоог өөрчилж өгсөн онцлогтой юм. Цоо шинэ удирдлагын бүтцийг бий болгож Үндсэн Хуулиар баталгаажуулсан нь том дэвшил байлаа.Үндсэн Хуулинд ”Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагтай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” [7]гэж заасан. Мөн “Монгол Улсын нутаг дэвсгэр Засаг захиргааны хувьд аймаг,нийслэлд, аймаг нь суманд,сум нь багт,нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.[8]” Аймаг, нийслэл,сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа , нутаг дэвсгэр, эдийн засаг , нийгмийн цогцолбор мөн”[9] гэж тодорхойлсон юм. Эдгээрээс үзэхэд засаг захиргааны нэгжийн удирдлага нь нэг талаас иргэдийн төлөөллийн байгууллага болох ИТХ , нөгөө талаас төр засгийн төлөөлөгч болох Засаг дарга нар юм. Засаг дарга нь Засгийн газар болон дээд шатныхаа байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг тэдний өмнө хариуцдаг. Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга тухайн Хурлын болон дээд шатны Засаг даргын өмнө, аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн Хурлын болон Ерөнхий сайдын өмнө ажлаа хариуцдаг.

Аймаг, нийслэл , сум , дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг юм.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26.2-т зааснаар , мөн 26.3 –т зааснаар засаг даргыг тус тус 4 жилийн хугацаагаар томилно гэж заасан байдаг. Засаг дарга нар нь бүрэн эрхийн хугацаанд төр засгийн төлөөлөгчийн хувьд дээрээс гаргасан тушаал шийвэрийг хэрэгжүүлэж, ард иргэдэд болон тухайн харъяа газар нутгийн аж ахуйн нэгж ,төрийн бус байгууллага мөн албан газруудад хууль суртачлах, тэднийг хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг шаардах ,тэдний үйл ажиллагааг хуулийн хүрээнд явагдаж байгаа зэргийг хянах үүрэгтэй юм. Хуулинд аймаг, сум, нийслэл, дүүргийн ИХТ-г 4 жилийн хугацаагаар сонгох, Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг 4 жилийн хугацаатай гэж тус тусд нь заасан байдаг.Мөн Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын төлөөлөгчдын тоог хүн амын байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан сонгох, журмыг хуулиар тодорхой тогтоож өгсөн байдаг билээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар ИТХ-ын тэргүүлэгчдийн даргыг 4 жилийн хугацаагаар сонгоно гэж хуулинд тодорхой зааж өгсөн байдаг.Гэхдээ сонгуулийн дүнгээр туайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл,Хурлын даргад нэр дэвшүүлэх эрхтэй гэж хуулиндаа тодорхой зааж өгсөн байдаг. Энэ нь нутгийн удирдлагын байгууллагыг ардчилсан зарчмаар ил тод тодорхой өөрсдийнхөө төлөөлөгчдөөр дамжуулан даргыг сонгох эрхийг хуулиар баталгаажуулж өгсөн явдал юм.

Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг бас хуулинд тодорхой зааж өгсөн. ИТХ-ын байгууллага нь төр засгийн бодлогыг орон нутгийн эрх ашигтай хослуулж тухайн нэгжийн иргэдийн сайн сайхны төлөө ажиллах үүрэгтэй тэдний төлөөллийн байгууллага юм. ИТХ-ын байгууллага нь тухайн орон нутгийн иргэдийн дундаас сонгогдсон төлөөлөгчтөй байгууллага юм.

Хуулиар байгуулагдсан анхан шатны нэгжийн үйл ажиллагаанаас дээд шатны байгууллагын үйл ажиллагаа шууд хамааралтай юм. Учир нь анхан шатны нэгж болох баг, хороо нь дээд шатны байгууллагуудаас батлагдан гарч байгаа хууль, тогтоол, шийдвэр, дүрэм, журам , зааварыг өөрсдийн нутаг дэвсгэрт оршин суугч иргэд болон тэнд ажил үйлчилгээ явуулж байгаа байгууллага дээр хэрэгжүүлдэг юм.

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь дараах тогтолцооноос бүрддэг байна.

1.аймаг , нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;

2.сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;

3.баг , хорооны иргэд Нийтийн Хурал .

Манай орны нутгийн удирдлагын тогтолцоо, нутгийн өөрөө удирдах байгууллагыг, төрийн удирдлагатай хэрхэн хослуулдагийг схем-1.2-т харуулав. (М.Сандаг-очирын схемыг ашиглав.)

Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу ИТХ, ИНХ нь өмнөх тогтолцооны АДХ-тай харьцуулахад ялгагдах дараах онцлогуудтай.

Үүнд:

1. Өмнөх үеийн (аймаг , хот , хороо , район,орон нутгийн хот )-ын АДХ нь нэгдэж дээд шатны АИХ хүртэлх төрийн эрх барих төлөөлөгчдын байгууллагуудын нэгдмэл системийг бүрдүүлж төвлөрлийг бий болгосон дан ганц босоо тогтолцоотой байжээ. Өнөөгийн нутгийн өөрөө удирдах байгууллага нь өөрсдийнхөө эрх хэмжээний асуудлыг тухайн нутаг дэвсгэртээ бие даан хэрэгжүүлдэг, төвлөрсөн бус хэвтээ тогтолцоотой,харилцан бие биенээсээ хараат бус байх эрх нь Үндсэн Хуулиар хамгаалагдсан байгууллагууд юм.

2. Өмнөх үеийн АДХ -н төлөөлөгч нь имератив мандат бүхий төрийн төлөөлөгч -депутатаас сонгогддог байсан байна. Өнөөгийн нутгийн удирдлагын төлөөлөгчидын нэр дэвших үйл явц ардчиллын зарчимын дагуу явагдаж нам, эвсэл, хувь хүн нэр дэвшүүлэх эрхтэй байдаг байна.

3. АДХ-нь орон нутагт төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх үүргийг голлон гүйцэтгэж байсан байна.Нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн нутаг дэвсгэрийнхээ асуудлыг бие даан шийдвэрлэдэг бөгөөд улсынхад оролцох статустай болсон онцлогтой байна.

4. Өмнөх үеийн Гүйцэтгэх захиргаа нь АДХ-ын гүйцэтгэх байгууллага ,түүний салшгүй нэг хэсэг нь байсан бөгөөд хурлыг өөрийг нь орлон ажиллах шинжтэй байжээ. Одоогийн ИТХ -н хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид байнгын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд аймаг ,нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга ,нарийн бичгийн дарга нар орон тооны болсон байна.

5. Өмнөх үеийн Ардын депутатуудын дээд шатны Хурал нь доод шатны Хурал ба гүйцэтгэх захиргааны тогтоол, захирамжийг өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй байдаг байжээ.. Одоогийн дээд шатны Хурал нь доод шатны Хурлаа удирдах эрхгүй бөгөөд гагцхүү түүнд мэргэжил, арга зүйн удирдлага , туслалцаа үзүүлдэг байна.

Нутгийн захиргааны байгуулллага болох Засаг дарга , АДХ-ын гүйцэтгэх захиргаатай харьцуулахад ялгагдах дараах онцлогуудтай.

Үүнд:

1. Шат шатны АДХ-ууд нь хурлаасаа Гүйцэтгэх захиргаагаа сонгож түүн дотроосоо даргаа сонгодог байсан байна. Одоогийн засаг дарга нарыг нэр дэвшүүлэх болон томилох үйл явц нь ардчиллын зарчим дээр тулгуурласан өөр өөрийн гэсэн онцлог ялгаатай байна. Ж-нь: Монгол улсын Засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд томилдог бол тэд томилогдоод сум, дүүргийн Засаг даргыг томилох гэх мэт явагддаг байна.

2. Ажлаа хариуцан тайлагнах хэлбэр нь Гүйцэтгэх захиргаа нь үйл ажиллагаагаа түүнийг сонгосон Хурал болон зохих аймаг, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд тайлганадаг байна .Одоогийн Засаг дарга нь ажлаа хуралдаа тайлагнаж мөн өөрийг нь сонгосон Ерөнхий сайд болон дээд шатны Засаг даргын өмнө шууд хариуцдаг байна.

3. Өмнөх үеийн Гүйцэтгэх захиргаа нь хамтын удирдлагын байгууллага байсан байна.

Одоогийн Засаг дарга нь төр засгийн төлөөлөл болж нутгийн өөрийн удирдлагыг хослон хэрэгжүүлдгийн хувьд асуудлыг шийдвэрлэх болон үйл ажиллагаа явуулахдаа Хуралтайгаа харилцан холбоотой ажиллаж мөн өөрөө хариуцлага хүлээх байдлаараа нэгдмэл захирамжийн байгууллага болдог байна.

4. Өмнөх үеийн Гүйцэтгэх захиргааны газар, хэлтэс, тасгийг, Хурлаасаа байгуулаж даргыг нь томилдог байжээ. Мөн дүрмийг нь Сайд нарын Зөвлөлөөс баталдаг байсан байна. Одоогийн Засаг даргын ажлын алба нь түүний Тамгын газар байна.Засаг даргад удирдлагыг томилох , ажиллах журмыг тогтоох эрх нь хадаглагддаг байна.

5. Өмнөх үеийн Гүйцэтгэх захиргааны дарга нар нь түүнийг сонгосон хурал, төрийн эрх барих болон захиргааны дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлж харъяа нутаг дэвсгэртээ аж ахуй, нийгэм-соёл, улс төрийн байгууллалтыг удирдах үүрэг гүйцэтгэдэг байжээ. Өнөөгийн Аймаг,нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нар нь харъяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч учраас хуулиар шат шатандаа эрх үүрэг нь тодорхойлогдсон байдаг тул тэр л бүрэн эрхээ хэрэгжүүлдэг байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 2 дүгээр бүлгийн 8 дугаар зүйлд нутгинйн өөрөө удирдах байгууллагын удирдлагын үндсэн зарчмыг “Засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгжийн удирдллага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг , нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, эрх чөлөө , тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтлана” гэж тодорхойлсон. Засаг даргын үндсэн чиг үүрэг нь Засгийн газрыг хүн амтай “холбох” явдал бөгөөд түүний эрх мэдлийн хүрээнд санхүү , аюулгүй байдал, боловсрол, соёл , аялал жуулчлал , нийгмийн туслалцаа, эдийн засгийн хөгжил, төлөвлөлт хамаарах ба тэдгээрийг холбогдох газар хэлтэсүүд эрхлэн гүйцэтгэдэг ерөнхий нийтлэг жишиг тогтсон бөлгөө.[10] ИТХ, ИНХ-ын байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжын хүрээнд ажиллах иргэдийн төлөөллийн байгууллага учраас Засаг даргаас хараат бус байдлаар ажиллаж чадвал мөн өөрсдөө идэвхи санаачлага гарган ажилдаа шинийг эрэлхийлбэл тэдний ажлын үр дүн улам бүр тодорхой болж иргэдэд ойртсон , тэдний эрх ашгийг хамгаалсан байгууллага байж уялдаа холбоо нь улам нэмэгдэнэ.

Нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндэс

1. Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны гол үндсэн зарчим нь өөрийн эзэмшлийн тодорхой нутаг дэвсгэртэй байх.

2. Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны бүтэц,зохион байгуулалт нь тодорхой байх.

3. Тодорхой эрх бүхий иргэд, оршин суугчтай байх

4. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь төсөв, санхүүгийн хувьд бие даасан байх.

5. Хурлын өөрийн болон ажлын албаны үйл ажиллагаатай холбогдсон төсөв зардлыг тусад нь төлөвлөж, түүнийг өөрөө бие даан зарцуулах эрхтэй байх.

6. Орон нутгийн чанартай асуудлыг.биеэ дааж шийдэж ажиллах бүрэн эрхтэй байх шаардлагтай

Ер нь нутгийн өөрөө удирдах байгууллагын төсвийн санхүүжилтийн эх үүсвэр байгаа эсэхийг үл харгалзан төрийн санхүүжилтээр орон нутгийн хүн амын наад захын хэрэгцээг хангах явдал гол зорилт болж байна.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад харьцдаг субъектүүд

1. Эхлээд тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчид харьцаж эхэлдэг.

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн нутаг дэвсгэрт оршин суугч иргэдийн өөрсдөө сонгосон байгууллага юм.Энэ байгууллага нь орон нутгийн буюу иргэдийн ашиг сонирхолыг илэрхийлж , тэдний сайн сайхны төлөө үйлчлэх байгууллага юм .

2. Дэлхийн аль ч орны нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуулийн хуулийн тухай хуульд сонгуулийн насанд хүрсэн тухайн улсын иргэн бүр сонгуульд оролцож саналаа өгөх эрхтэй бөгөөд тэд ч энэ эрхээ эдэлдэг. Тийм учраас иргэд энэ утгаараа нутгийн өөрөө удирдах байгууллагтайгаа харьцдаг байна.

3. Нутгийн өөрөө удирдах байгууллагаас байгуулсан болон сонгогдсон байгууллагууд.

4. Тухайн нутаг дэвсгэрт байдаг төрийн захиргааны болон төрийн бус байгууллагууд, харьцдаг байна.

Нутгийн өөрөө удирдах ёсны зарчим

Нутгийн өөрөө удирдах байгууллага оршин тогтнох хэд хэдэн гол шаардлагтай зарчмууд байдаг байна.Өөрөөр хэлбэл үйл ажиллагаандаа тулгуурласан өөрөө удирдах байгууллагын орон нутгийн хэргийг бие даан шийвэрлэх нөхцлийг хангах гэсэн үг юм.

Удирдлагын үндсэн зарчим нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагтай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг,нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах ,хууль дээдлэх зарчмыг баримтлана.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчмууд:

  • Орон нутгийн чанартай бүх асуудлыг бие даан шийдвэрлэдэг байх

Үүнийг манай улсын Үндсэн хуульд тусгасан байдаг юм.

  • Нутгийн өөрөө удирдах байгууллага нь зохион байгуулалт, удирдлагын хувьд төрийн удирдлагаас ангид байх шаардлагтай.

Манай эрдэмтэд , судлаачдын үзэж байгаагаар манай орны нутгийн өөрөө удирдах байгууллага нь төрийн ч , төрийн бус ч байгууллага биш Үндсэн хуулийн буюу түүгээр эрх үүрэг нь тодорхойлогдсон байгууллага юм.[11]

  • Нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэх хэлбэр нь зохион байгуулалтын хувьд олон янз байх.

Энэ нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ ямар ч хэлбэрийн зөвлөл байгуулах мөн түр хороо гэх мэт байгууллагыг буй болгон ажилуулахыг зөвшөөрнө гэсэн үг юм.

  • Нутгийн өөрөө удирдах байгууллага нь өөрийн гэсэн өмчтөй мөн санхүүгийн хувьд боломжийн бүрэн эрхтэй байх явдал юм.

Монгол улсын төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар бол орон нутгийн өмчийн эзэн нь нутгийн өөрөө удирдах байгууллага юм. Улсын Их Хурлаас тогтоол гаргаж төрийн өмчийн тодорхой хэсгийг орон нутгийн өмчид аймаг, нийслэлд шилжүүлсэн байдаг билээ.

Нутгийн өөрөө удирдах ёсны шинж

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн хамт олны ажил амьдралын асуудлыг мөн нийгэм-соёлын болон тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг төлөөлсөн байгууллагаараа уламжлуулан шийдвэрлүүлэх, тэдэнд хуулийн хүрээнд үйлчлэх , хуулинд харшлахгүй бол өөрсдөө асуудлыг бие даан шийдвэрлэх шинжийг агуулж байдаг.

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийнхээ дотоод амьдралын асуудлыг болон хөгжлийнхөө асуудлыг өөрсдөө бие даан шийдвэрлэдэг байх зайлшгүй шаардлага зүй ёсоор тавигддаг байна. Үндсэн

Хуульд энэ шинжийг маш тодорхой зааж өгчээ.“Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль , төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” гэж заасан байна.[12]

Нутгийн өөрөө удирдах байгууллагын гаргаж буй шийдвэр нь тухайн нутаг дэвсгэртээ засаглах буюу заавал биелэх шинжтэй байх.

Энэ тухай Үндсэн хуульд тусгаж өгсөн байна.”Хурлын тогтоол…нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар , … шийдвэрт нийцсэн байх бөгөөд түүнийг тус тусын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөнө[13] гэж заасан байна.Мөн түүнчлэн нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг байгууллага, иргэд заавал биелүүлэх, шийдвэрийг биелүүлээгүйгээс учирсан хохирлыг буруутай байгууллага, албан тушаалтан, иргэд нөхөн төлөх, арилгах үндэслэлийг тодорхой авч үзсэн байдаг.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуульд “Хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Хурал, Засаг даргаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүйгээс учирсан хохирлыг гэм буруутай этгээд бүрэн хэмжээгээр нөхөн төлнө” [14]гэж заажээ

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь өөрийнхөө асуудлыг шийдвэрлэж , хэрэгжүүлэхэд гадны ямар нэгэн даралт , шахалтанд орохгүйгээр бие даан шийдвэрлэдэг байх.

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь хэнээс ч хамааралгүйгээр өөрийнхөө эрх хэмжээний асуудлыг бие даан шийдвэрлэж чаддагт л энэ шинжийн агуулгын мөн чанар нь оршино. Монгол Улсын Үндсэн Хуульд энэ шинжийг харгалзан үзэж эрх хэмжээг нь тодорхойлжээ.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн чиг үүргүүд

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэгтэй байгууллага юм. Нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн чиг үүрэг нь түүний үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд юм.

1. Орон нутгийн хэргийг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог хангаж өгөх

Нутгийн удирдлагын байгууллага нь төр , засгийг иргэдтэй холбох гүүр болох ёстой.Мөн удирдлага нь хүнд сурталгүй иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах үүрэгтэй.Нутгийн удирдлагын байгууллага нь хуулийн хүрээнд иргэдийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж, тэдний оролцоог хангаж өгөх үүрэгтэй юм.Нутгийн удирдлагын уян хатан механизмыг бий болгох үндсэн үүрэгтэй байгууллага юм. Ингэснээр орон нутагт ардчиллыг улам зөв эрчимтэй хөгжүүлэх мөн орон нутгийн чанартай асуудлыг оршин суугчид өөрсдөө бие даан шийдвэрлэх нөхцөл бололцоог бүрдүүлэхэд чиглэгдэх ёстой. Иргэдийн хувийн санаачлага болон эрмэлзэллийг дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг байх ёстой.

Иргэдийн идэвхи санаачлагад тулгуурлан нутгийн өөрийн удирдлага нь хэрэгждэг байна. Орон нутгийн хэргийг шийдвэрлэхэд иргэдийн оролцоо маш их хэрэгтэй. Орон нутгийн хэргийг шийдвэрлэхэд оролцох иргэдийн оролцоо нь дараах байдлаар илэрдэг байна.

А.Бүх нийтийн санал асуулга болон сонгууль зэрэг өөрийн хүсэл сонирхолыг шууд илэрхийлэх ;

Б. Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох гэсэн эдгээр хэлбэрээр хэрэгждэг.

2. Орон нутгийн өмч болон санхүүгийн нөөцийг удирдах чиг үүрэгтэй

Нутгийн өөрийн удирдлага нь өөрийнхөө бодлого болон зорилтоо хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагтай материаллаг болон санхүүгийн бие даасан нөөцтөй байж чиг үүргээ хэрэгжүүлнэ.Нутгийн өөрөө удирдах байгууллагууд нь орон нутгийн өмчийг эзэмших түүнийг ашиглах мөн захиран зарцуулах эрхтэй. Орон нутгийн төсвийг бие даан бүрдүүлэх,батлах, зарцуулах, орон нутгийн татвар, хураамжийг тогтоох чиг үүрэгтэй. Чиг үүргээ үр ашигтай хэрэгжүүлснээр зорилгоо хэрэгжүүлэх нөхцөл бий болно гэж үздэг байна.Тухайн орны эдийн засгийн болон нийгмийн хөгжлийн түвшингээс шалтгаалан орон нутагт нутгийн өөрийн болон төрийн удирдлагыг түлхүү хөгжүүлэх вэ гэдэг асуудал гарч ирдэг байна.

Орон нутгийн өмч,хөрөнгө бүрдүүлж эзэмших, ашиглах , хамгаалах, арвижуулах [15] чиг үүрэгтэй байвал гэсэн санаа маш чухал санаа үүнийг нутгийн удирдлагын байгууллагууд болон тухайн нутаг дэвсгэрийн харъалалтай гэх тодотголтой бүх хүмүүс мөн байгууллагууд үйл ажиллагаандаа чиглэл болгон хэрэгжүүлж эхэлбэл монгол улсын цаашдын хөгжилд маш том хувь нэмэр оруулах нь дамжиггүй.

3. Тухайн нутаг дэвсгэрийн хөгжлийг хангах чиг үүрэгтэй

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн засаг захиргаа болон нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиглэлийг хангах ёстой. Мөн иргэдийн болон орон нутгийн амьдралын бүхий л асуудлыг өөрсдөө хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж ,хариуцлагаа өөрөө хүлээх чадвартай байгууллага юм Мөн дараах үүргийг гүйцэтгэдэг.Үүнд: төсөл, хөтөлбөр, санхүүгийн жилийн төсвийг батлах мөн гүйцэтгэлийг нь хангуулах түүнд хяналт тавих, орон нутгийн өмчийн аж ахуйг удирдах зэрэг ордог байна.

4. Нутаг дэвсгэрийн нийгэм — ахуйн мөн соёлын болон иргэдийн амьдралд зайлшгүй шаардлагтай бусад нөхцлийг хангах

Нутгийн өөрийн удирдлагын үндсэн үүргийн нэг хэсэг нь тухайн нутаг дэвсгэрийн иргэдэд үйлчлэх явдал юм.Нутгийн өөрөө удирдах байгууллага нь төрийн байгууллага болон дээд албан тушаалтнаас илүү тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчдын амьдралтай ойр учраас тэдний амьдралд юу хэрэгцээтэй байгаа болон амьдралын түвшинг дээшлүүлэхэд юу шаардлагатай байгааг мэддэг юм.Иймээс тэдгээрийн амьдралын зайлшгүй шаардлага нөхцлийг хангах чиг үүрэгтэй юм.

5. Харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж болон нийгмийн дэг журмыг сахиулах

Монгол улсын хуулинд нутгийн өөрөө удирдах байгууллагын дарга нар тухайн нутаг дэвсгэрийнхээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийг толгойлон ажилладаг.Нутгийн өөрөө удирдах байгууллага нь энэ үүргээ төрийн байгуулагуудтай хамтран хэрэгжүүлдэг.Хууль дүрмийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж улмаар нийгмийн дэг журмыг бэхжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар шийдвэрлэдэг байна.

6. Хууль болон бусад эрх зүйгээр баталгаажсан нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх ашиг, сонирхолыг хамгаалах

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь өөрсдийнхөө эрх ашиг, сонирхолыг хамгаалсаар ирсэн түүхтэй.

Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор баталгаажсан эрхээ хамгаалах үүрэгтэй. Нутгийн өөрөө удирдах байгууллагууд энэ үүргээ голдуу эвлэлдэн нэгдэх замаар шийдэж ирсэн түүхтэй юм

Нутгийн өөрөө удирдах ёсны баталгаа

Нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх нь баталгаатай байж зорилго, чиг үүргээ бүрэн дүүрэн үр ашигтай хэрэгжүүлнэ.

Нутгийн өөрөө удирдах ёсны баталгаа нь дараах нөхцөлүүдээр хангагдаж байж хэрэгждэг байна.

- Нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр нь бүрэн хэрэгжих бодит боломжийг бүрдүүсэн байх

- Нутгийн өөрийн удирдлагыг идэвхижүүлэхийн тулд урьдчилсан нөхцөл бололцоогоор сайн хангах хэрэгтэй байдаг.

- Нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр нь бүрэн хэрэгжих бодит боломжийг бүрдүүсэн байх

- Нутгийн өөрийн удирдлагын үйл ажиллагааны тогтвортой ажиллах нөхцлийг хангасан байх.

- Нутгийн өөрөө удирдах ёс нь ерөнхий ба тусгай гэсэн хоёр үндсэн баталгаатай байдаг байна.

1. Ерөнхий баталгаа

Ерөнхий баталгаа нь өөртөө эдийн засгийн , улс төрийн, оюун санааны баталгаануудыг багтаасан байдаг байна.

а. Эдийн засгийн баталгаа

Нутгийн өөрөө удирдах ёсны эдийн засгийн баталгаанд доорхи 2 үндсэн асуудал ордог байна.

  • Нийгмийн эдийн засгийн систем дээр тулгуурласан эдийн засгийн үйл ажиллагааны эрх чөлөөг хэрхэн хангаж байгаа байдал.
  • Орон нутгийн өмчийн эзэмшилт, ашиглалт мөн зарцуулалтын талаарх нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээ, өмчийн эрхийн хамгаалалагдсан байдал.

б. Улс төрийн баталгаа

Улс төрийн баталгаанд төрийн байгууламжийн хэлбэр, засаглалын тэнцвэртэй байдал, хүний эрх, эрх чөлөөг хэрхэн хамгаалдаг зэрэг асуудлууд ордог байна.

· Тухайн орны төрийн байгууламжийн хэлбэр , засаглалын хувиарлалтын зарчим

· Төвийн болон нутгийн удирдлагуудын байгууллагуудын хоорондын эрх хэмжээний зааг ялгаа, харилцаа, эрх үүргийн тэнцвэржилтийн байдал.

· Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээнийхээ асуудлаар бие даах чадвар

· Тухайн оронд хүний болон иргэний эрх, эрх чөлөөг хэрхэн хангаж, хүндэлдэг, тэдгээрийн эрх зүйн баталгаа.

в. Оюун санааны баталгаа

Тухайн орны үнэт зүйлс мөн нийгмийн үнэт зүйлс хамаардаг байна.

  • Нийгэм, хувь хүний үйл ажиллагааны эрмэлзэлийн байдал.
  • Оюун санааны үнэт зүйлс, соёлын түвшин
  • Нийгмийн эрх зүйн ухамсарын төлөвшил.

2. Тусгай буюу хууль зүйн баталгаа.

Энэ баталгаанд төрийн болон орон нутгийн түвшинд өөрийн үйл ажиллагаагаа хангах эрх зүйн хэрэгсэлтэй байх асуудал ордог байна.

Нутгийн өөрөө удирдах ёсны ач холбогдол

Хүн төрлөхтөн үүссэн үеэсээ эхлэн өөрсдийнхөө асуудлыг хүй элгэнээрээ нэгдэж шийдэж эхэлсэнээс улбаалан өнөөдрийг хүртэл хөгжиж ирсэн нутгийн өөрөө удирдах ёсны эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан явдал нь тэдний ололт юм.

Нутгийн өөрөө удирдах ёсны ач холбогдол нь доорхь байдлаар илэрхийлэгддэг байна.

а. Ардчиллыг хөгжүүлэх

Орон нутгийн төвшинд ардчиллыг хөгжүүлэх нөхцөл бололцоог бүрэлдүүлж өгдөг.Иргэн бүр өөрийн төлөөллийн хүнийг нутгийн өөрөө удирдах байгууллагад сонгох мөн өөрөө сонгогдох эрхтэй болдог. Энэ нь нутгийн өөрөө удирдах

байгууллагын үйл ажилллагаанд идэвхтэй оролцож өөрийн санал бодлыг түүний шийдвэрт тусгах боломжийг олгож өгдөг байна.

б. Төрийн зүгээс орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх зарим чиг үүргээсээ чөлөөлөгдөх ач холбогдолтой

Нутгийн өөрөө удирдах ёсны тухай тодорхойлолтод…төрийн хэргийн үлэмж хэсгийг… орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхээр заасан байдаг билээ.

Энэ нь иөр орон нутгийн түвшинд нутгийн удирдлагын байгууллагууд гүйцэтгэж чадах чиг үүргийг тэднээр гүйцэтгүүлэх төдийгүй, шаардлагатай үед өөрийн зарим чиг үүргийг нэмж шилжүүлдэгээр илэрч байдаг.Үүнийг нутгийн өөрөө удирдах ёс нь төвлөрлийг сааруулах агуулгыг өөртөө багтааж байдгийн нэыг илэрэл гэж хэлж болно.

в. Төр, захиргаа, иргэдийн холбоо бэхжидэг

Нутгийн өөрөө удирдах ёс хөгжсөнөөр төрийн болон иргэд өөрийн амьдрал ахуйтай холбогдсон асуудлыг шийдвэрлэхэд оролцох боломж бүрддэг байна.Жишээ нь Иргэд хорооныхоо иргэд Нийтийн Хуралд оролцон дүүргийнхээ Засаг даргын ажлын тайланг сонсож үнэлэлт дүгнэлт өгөх, шинээр сургууль, цацарлаг байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд оролцох болж төр, захиргаа , иргэдийн хооронд хэлхээ холбоо тогтдог байна.

г. Орон нутгийн онцлогийг харгалзах боломж бүрддэг

Нутгийн өөрөө удирдах байгууллагын гаргаж буй шийдвэр нь орон нутгийн бодит хэрэгцээ, шаардлагатай уялдаж гарч байдаг. Энэ бол тухайн нутгийн иргэдээс өөр хэн ч тухайн орон нутгийн хэрэгцээ, шаардлага, эдийн засаг, санхүүгийн боломж, нөхцлийг мэдэхгүйтэй холбоотой юм.

д. Иргэдийн хяналт , хувийн санаачлага дээшилдэг ач холбогдолтой

Нутгийн өөрөө удирдах байгуллагууд нь орон нутгийн амьдрэалын асуудлуудыг шийдвэрлэж, тодрхой ажил зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрэхээр иргэдийн оролцох санаачлага, идэвхи их нэмэгдэж ирдэг байна. Энэ нь тэдний өөрсдий нь сонгож байгуулсан байгууллага учраас тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжоор хангагддаг байна.

1.2 Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаархи Монгол Улсын Үндсэн Хуулийн үзэл баримтлал

Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаар Монгол Улсын Үндсэн Хуульд ийнхүү тодорхойлжээ: ”Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний тэргүүлэгчид мөн”[16]гэж.

Үүгээр нутгийн өөрөө удирдах байгууллага гэж ямар байгууллага байх, түүний байгуулагдах зарчим улмаар бүрэн эрхийх нь хугацааг тодорхойлжээ.Эндээс үзэхэд ИТХ болон ИНХ нь тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн өмнөөс ажил хэргийг нь шийдвэрлэн хэрэгжүүлдэг байгууллага юм. Мөн ”Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг 4 жилийн хугацаагаар сонгоно.Эдгээр Хурлын болон сум,дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хуулиар тогтооно”[17]гэж заажээ.

Үндсэн хуулийн энэ заалтыг үндэслэж Засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд бүрэн эрхийн хугацаа болон төлөөлөгчдийн тоог тодорхой нарийвчлан зааж өгсөн байдаг. Иргэд тухайн нутаг дэвсгэрийнхээ иргэдийн дотроос өөрсдөө төлөөлөгчөө сонгодог. Энэ эрх нь доорхи “Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн нэгдүгээр бүлгийн 4.1-д Орон нутгийн Хурлын төлөөлөгчдийг Монгол Улсын иргэд нийтээрээ, чөлөөтөй, шууд сонгох эрхйин үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно.”гэсэн хуулийн заалтаар баталгааждаг байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт“Аймаг, нийслэл, сум ,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал/цаашид “Хурал” гэх/-ын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд ээлжит бус сонгуулиар байгуулагдсан Хуралд энэ хугацаа хамаарахгүй” гэжээ. Энэ хуулиар сум,дүүргийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацааг аймаг, нийслэлийнхтэй адилтгаж өгсөн байна.

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь бусдаас хамааралгүй байх эрх зүйн үндсийг Үндсэн хуульд “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна”[18]гэж тодорхойлсон.

Мөн Үндсэн хуулийн 62-р зүйлийн 2-дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно…”гэж заасан.Үүгээр нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийнхээ дотоод амьдрал болон хөгжлийн асуудлыг бие дааж шийдвэрлэдэг байх явдлыг баталгаажуулж өгчээ.Мөн Үндсэн Хуулийн энэ заалтаар нутгийн өөрөө удирдах байгууллага нь ард түмний эрх мэдэл, эрх, эрх чөлөөний анхдагч нэгж, талбар учраас түүний халдашгүй байдлыг хамгаалж өгсөн.

Нутгийн өөрөө удирдах ёсны тухай Европын Хартид заасан зарим тодорхойлолт нь Үндсэн хуулиар баталгаажсан байдаг. “Улсын Их Хурал, Засгийн газар шаардлагтай хэмээн үзсэн тохиолдолд өөрийн бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр аймаг, нийслэлийн Хурал, Засаг даргад шилжүүлж болно”[19]гэж заасан нь Харти-д заасан тодорхойлолтын үзэл санаанд тохирсон төвлөрлийг сааруулах агуулгыг тодохойлжээ.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх субъектийг Үндсэн Хуульд “Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн…”[20] гэж заасан байхад Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 4-р бүлгийн 28.1.1-д “төр, засгийн бодлого, хууль тогтоомж,Засгийн газрын болон дээд шатны Хурал,Засаг даргын шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж зааж өгсөн.Засаг дарга нь төрийн удирдлагыг тухайн орон нутагт хэрэгжүүлэх гол хүн учраас түүний эрх , үүргийг тодорхойлж өгчээ.

Төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч гол субъект болох Засаг даргыг томилуулах, чөлөөлүүлэх, огцруулах, талаар Хурлын эдлэх эрх хэмжээг тодорхой заасан байдаг.Үндсэн Хуулийн 60 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг,баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, харъяалах дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд томилох тухай заасан байдаг. Түүнчлэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дүгээр зүйл.( Засаг даргыг чөлөөлөх, огцруулах,Засаг дарга огцрох ) энэ талаар нарийвчлан тодруулахын хамт Засаг даргыг чөлөөлүүлэх,огцруулах үндэслэлийг тодорхой тогтоож өгсөн байдаг.

Нутгийн удирдлагын нэг субъект болох нутгийн өөрөө удирдах байгууллагын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг яаж шийдэх эрх мэдлийг тодорхойлжээ.

Үндсэн Хуулийн 57 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ”гэж заажээ.

Нутгийн өөрөө удирдах байгууллага өөрийн эрх хэмжээгээ хэрэгжүүлэхэд ямар эрх зүйн орчин бүрдүүлж тухайн нутаг дэвсгэрт хэрхэн хэрэгжих баталгааг Үндсэн Хуулийн 63 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурал эрх хэмжээнийхээ дотор тогтоол…гаргана”; мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…түүнийг тус тусын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөнө” гэж тус тус заасан байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаархи Үндсэн Хуулийн үзэл баримтлал нь манай улсын төвлөрсөн удирдлагаас ангижрах гол нөхцлийг бүрдүүлж өгсөнөөр орон нутгийн удирлагын тогтолцоо шинэчлэгдэж, иргэд өөрсдөө төрийн хэрэгт эрх тэгш, чөлөөтөй оролцох бололцоогоор хангагдах нөхцлийг бүрдүүлсэн юм.

Шинэ ардчилсан Үндсэн Хууль батлагдсанаар нутгийн удирдлагыг, тухайлбал НӨУЁ-ыг жинхэнэ утгаар нь бий болгон, төлөвшиж бэхжих нөхцлийг бүрдүүлсэн юм. Үндсэн Хууль батлагдсан тэр жил Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль бас батлагдсан юм. Нутгийн удирдлагын шинэ тогтолцоонд шилжин ажилласан өнгөрсөн 15 жилийн хугацаанд нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа төлөвшиж бага ч гэсэн туршлага хуримтлуулж өнөө ба ирээдүйн чиг хандлагаа тодорхойлж удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох талаар авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа нь чамлахааргүй үр дүнд хүрсэн.

Цаашид нутгийн өөрөө удирдах байгууллагууд нь бодлогын хэмжээнд тодорхойлсон зорилтыг ажил болгож хэрэгжүүлэхэд хийх ажил,хүлээгдэж буй нийгмийн шаардлага их байна.

Мөн орон нутгийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлэх, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлаар харилцан хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх шаардлагтай байна.Үндсэн хууль болон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль,Хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай,Төрийн албаны болон бусад хуулиудыг эргэн нухацтай судлаж хуулиудын хоорондын уялдаа холбоог сайжруулж хэрэгтэйг нь авч өөрчлөлт оруулах шаардлагтайд өөрчлөлт оруулж цэгцлэх шаардлага нийгмийн өмнө хурцаар тавигдаж байна.

Хуулиудыг цэгцэлж нэг мөр болгосноор төвлөрлийг сааруулж, асуудлыг улам тодорхой болгож шийдсэнээр нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагааг улам боловсронгуй болгож шинэ шатанд гаргаж тавих болно.Орон нутгийн удирдлага нь бие даасан үйл ажиллагаа явуулж эхэлснээр орон нутагт ардчилал,өөрөө удирдах ёсны байгууллага нь жинхэнэ утгаараа хөгжиж өөрөө хариуцлагаа хүлээдэг чадвартай болж улмаар мэдлэг чадвартай боловсон хүчнээр хангагдсан байгууллага болох нь эргэлзээгүй юм.

1.3 Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн

оролцооны тухай ойлголт

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг иргэдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөдөлгөгч хүч нь иргэд юм. Нутгийн өөрөө удирдах байгууллага иргэд , хоёрын хамтын үйл ажиллагааны үр дүнд энэ байгууллага улам боловсронгуй болж хөгжсөөр ирсэн Иргэд өөрийн төлөөллийн хүнийг нутгийн удирдлагын байгууллагад сонгох мөн өөрөө сонгогдох эрхтэй байдаг.

Эндээс харахад иргэдийн оролцоо идэвхи ямар их хэрэгтэй байдаг нь харагдаж байна . Мөн тэд өөрийнхөө санаа бодлоо чөлөөтөй илэрхийлэх болон өөрсдийнхөө санал бодлыг шийдвэрт тусгах асар их боломжийг олж авдаг.

Энэ нь орон нутгийн түвшинд шударга ардчиллыг хөгжүүлэхэд маш их нөхцлийг бүрдүүлж өгдөг байна. Иргэд өөрсдийнхөө сонгосон байгууллага болон төлөөллөөрөө өөрсдийнхөө амьдралын тулгамдсан асуудал болон нийгмийн бүх асуудлаа шийдвэрлүүлэх мөн өөрсдөө хувь хүнийхээ хувьд эсвэл иргэний өөрийнх нь эрх ашиг ямар нэг хэмжээгээр хөндөгдсөн үед иргэд нутгийн өөрөө удирдах байгууллагтай харьцдаг байна. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь төрийн чиг үүргийг хослуулан хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг учраас тэд төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд иргэдтэй зайлшгүй харьцдаг байна.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд иргэд зайлшгүй доорхи шаардлагаар оролцдог байна

а. Асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд:

Өөрт тулгамдсан ямар нэг асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд иргэд тухайн нутаг дэвсгэрийнхээ нутгийн өөрөө удирдах байгууллагтайгаа харьцдаг байна.Тэтгэвэр тэтгэмж авахад хүндрэл учрах ч юм уу мөн шилжилт хөдөлгөөн хийлгэх ч юм уу эсвэл төрөөс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ хангалтгүй байгаа талаар санал гомдолоо шийдвэрлүүлэх гэх мэт олон асуудлаар харьцдаг байна.Орон нутгийн эдийн засаг сэргэж , бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх орчин сайжирч эхлээгүй өнөө үед амьдралын боломжгүй иргэд ялангуяа нэн ядуу иргэдийн авралын од нутгийн өөрөө удирдах байгууллага болон төрийн бус байгууллага болоод байгаа энэ үед аврал эрсэн иргэд асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд ханддаг болоод байна.

б. Сонгуулийн үед саналаа өгөх

Орон нутгийн хурлын сонгуульд тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт байнга оршин суугч сонгуулийн эрх бүхий монгол улсын сонгуулийн насны иргэн саналаа өгөх эрхтэй байдаг. Мөн тухайн нутаг дэвсгэрт байнга оршин суугч болон тэнд ажил үйлчилгээ эрхэлдэг иргэд сонгогдох эрхтэй байдаг Харин шүүхийн шийдвэрээр эрх зүйн чадамжгүй нь тогтоогдсон иргэн , хорих газар ял эдлэж байгаа иргэн сонгох, сонгогдох эрх эдлэдэггүй байна.

Үүнийг орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд тодорхой заасан байдаг.Иргэд нийтээрээ ,чөлөөтэйгөөр орон нутгийн хурлын сонгуульд идэвхтэй оролцож байдаг. Энэ нь нэг талаар иргэн хүн хүлээсэн үүргээ биелүүлж байгаа ч нөгөө талаар ардчиллаар олдсон эрхээ эдлэж байгаа юм.

в. Өөрт хэрэгтэй мэдээлэлээ олж авахын тулд нутгийн өөрөө удирдах байгууллагадаа ханддаг байна.

Тэд өөрсдийн сонгосон байгууллагаа бидний төлөө юу хийж байна төр засгаас бидний амьдралын сайн сайханд болон нийгмийн асуудлыг минь яаж шийдэж байгаа тухай болон өөр ямар ажил үйлчилгээ явуулах гэж байгаа болон тэдгээрийн талаар мэдээлэл олж авах гэж очдог байна.Ялангуяа амьдралын боломжоор муу нэн ядуу иргэд сүүлийн үед төрийн байгууллага болон төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа буцалтгүй тусламж болон халамж үйлчилгээний талаар мэдээлэл авахаар тэрнээс олж авах сонирхолтойгоор их очдог болсон.

Зарим хэсэг иргэд нь хувиараа хийж байгаа жижиг бизнесээ дэмжүүлэхэд эдийн засгийн тусламж , зээл олдож магадгүй мөн тэр талаар ямар дэмжлэг олдож болох нь вэ гэж очдог болсон нь төр засгаас болон нутгийн удирдлагын байгууллагаас хүргэж байгаа мэдээлэл хангалтгүй байгаатай ч холбоотой.

Зарим иргэдийн төр засгаас харалгүйгээр амьдралаа авч явах гэж оролдож байгаа нь сайшаалтай юм. Жижиг бизнес эрхлэгчдийг төрөөс дэмжиж байгаа ч гэсэн улам боловсронгуй нөхцлөөр иргэн бүр үүнд хамрагдах боломжтой мөн барьцааны хөрөнгийг ч гэсэн оновчтой хэлбэрээр зохион байгуулах хэрэгтэй байна. Ингэснээр иргэдийн амьдралд маш их өөрчлөлт гарч улмаар нутгийн өөрөө удирдах байгууллагын бэхжилтэд сайнаар нөлөөлнө.

г. Идэвхтэй иргэд ИНХ-д оролцож санал , шүүмжлэлээ хэлэх гэж мөн санал бодлоо бусадтайгаа хуваалцах гэж ирдэг.

Иргэдийн маань ихэнхи нь өөрсдөө байгуулсан Хурал, өөрөө удирдах байгууллагаа бүрэн сайн ойлгохгүй учраас зарим нь энэ байгууллагын тухай итгэл алдарч байна. Тийм учраас ИНХ-д идэвхгүй оролцдог. Идэвхтэй иргэд нь ИНХ-аа дэмжиж ажиллах мөн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлж улмаар иргэний нийгмийг хөгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

ИНХ нь тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагын болон тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн бүх зүйлээ хэлэлцэж ярилцдаг халуун цэг нь байдаг. Орон нутгийн амьдралд оролцох төв засгийн газрын оролцоо багсаж гүйцэтгэж буй цөөнгүй үүргээ орон нутгийн удирдлагад шилжүүлбэл иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар ,хүртээмж сайжирч нутгийн удирдлагын эрх мэдэл өргөжсөнөөр иргэдийн оролцоо улам нэмэгдэнэ.

Ер нь ИТХ-н байгууллага нь төр засгийн бодлогыг орон нутгийнхаа эрх ашигтай хослуулан мөн тухайн нэгжийн иргэдийн эрх ашиг болон бусад асуудлаар тэдний төлөө ажиллах үүрэгтэй байгууллага юм.Нутгийн өөрөө

удирдах ёсны байгууллага нь орон нутгаа хөгжүүлэх бодлогоо тодорхойлж мөн тухайн нэгжийнхээ эдийн засаг болон нийгмийг хөгжүүлэхэд анхаарах ёстой.Нутгийн өөрөө удирдах байгууллага нь хүн амын бүх төрлийн үйлчилгээг сайжруулж нийгэмд ил тод , шударга ёсыг тогтоож, шударга ардчиллыг бүх талаар хөгжүүлэх нь төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэд,олон түмний оролцоог нэмэгдүүлнэ.

ИТХ-н байгууллага нь орон нутгийнхаа иргэдийн төлөө тэдэнд үр дүн нь илт мэдрэгдэхээр тодорхой ажлуудыг зохион байгуулж мөн Засаг даргаас хараат бус ажиллаж сурах хэрэгтэй байна.




No comments: